ДА НАНГ, ХАНОЙ ХОТЫН ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

ДА НАНГ, ХАНОЙ ХОТЫН ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

7 Nights / 8 Days нь 4'790'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99909401

аяллын зөвлөхтэй холбогдоорой



Товч хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Да Нанг – Ханой
Өдөр 2
Ханой
Өдөр 3
Ханой
Өдөр 4
Ханой – Да Нанг
Өдөр 5
Да Нанг
Өдөр 6
Да Нанг – 3D музей
Өдөр 7
Да Нанг – Ба На уул – Бурхны мутар
Өдөр 8
Да Нанг – Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
Улаанбаатар – Да Нанг – Ханой

Өглөө ... цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. “Изнис” авиа компанийн тусгай нислэгийн онгоц ....  цагт хөөрч 5 цагийн дараа Вьетнамын Дананг хотын олон улсын нисэх онгоцны буудалд нутгийн цагаар ....  цагт газардана. Дараа нь орон нутгийн нислэгээр Ханой хотын зүг 1:20 цаг ниснэ. Орон нутгийн цагаар ХХ:ХХ цагт газардаж хөтөч болон унаа угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Хөтчийн хамт зочид буудлын ойр орчинтой танилцаж нислэгийн ядаргаагаа гаргана. Манай зочид буудал далайн эргээс 0,5 км хүрэхгүй зайд байрладаг. Оройн хоолоо зочид буудлын зоогийн газарт иднэ. 

Өдөр 2
Ханой

Өглөө эрт өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдөр. Эсвэл та нэмэлт төлбөртэйгөөр дараах аялалд хамрагдах боломжтой.

Ха Лонг булангийн аялал хийвэл нэмэлтээр 80 ам.доллар/хүн төлнө. 

Үүнд 7:45с хөтөч, машинтайгаа буудлаас хөдөлж дэлхийн долоон гайхамшигийн нэг болсон үзэсгэлэнт Ха Лонг Буланд хүргэж өгнө. 12:00 с усан онгоцонд суун Халонг булангийн үзэсгэлэнт шүрэн арлын дундуур аялангаа шинэхэн далайн хоол зооглоно / аялал 4н цаг үргэлжилнэ/ орой Ханой дахь  зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 3
Ханой

Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.

Нэмэлтээр Ха Ной хотын аялал нэг хүний = 35$

/өдөр,оройн хоолтой,нутгийн хөтөчтэйг анхаарна уу/  

Хөтөлбөрт:

  • Хо Ши Мин бунхан (Ho Chi Minh Mausoleum), 

  • Ба Диний талбай, One pillar Pagoda зэрэг газраар аялаад. 

  • Вьетнамын хамгийн анхны их сургууль гэгддэг Утга зохиолын сүм Ло музей үзэж сонирхоно. 

  • Гэгээн Иосефын сүмд зочлоод усан дээрх хүүхэлдэйн жүжиг үзнэ.

Өдөр 4
Ханой – Да Нанг

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Ханой хотын нисэх онгоцны буудал руу онгоц нисэхээс 3 цагийн өмнө очиж бүртгэлээ хийлгэнэ. Онгоц хөөрч Да Нанг хот руу ниснэ. Орон нутгийн цагаар ХХ:ХХ цагт газардаж хөтөч болон унаа угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Хөтөчийн хамт зочид буудлын ойр орчинтой танилцаж нислэгийн ядаргаагаа гаргана. Амралтын цаг.

Өдөр 5
Да Нанг

Өглөө эрт цайгаа тухтай уусны дараа Vinwonders Park-ийн зүг явна. Энэ паркт ирээд гулгах, хөгжөөнт тоглоом, амьтад харж өөрийн хүссэнээр цагийг зугаатай өнгөрөөнө. 

  • River Safari  хэсэгт амьтны хүрээлэнг усан завин дээрээс суун үзэж зураг авхуулна,

  • Cinema хэсэг нь 100 гаруй сонирхолтой тоглоомоос гадна 3D, 5D кино үзэх боломжтой,

  • Water park хэсэг усан гулгуур болон олон төрлийн хөгжилтэй тоглоомууд,

  • Adventure land хэсэгт галзуу хулгана болон бусад зүрх хөдөлгөсөн тоглоомууд,

  • Island of Folk Culture Вьетнам Улсын үндэсний хэв маягийг харуулсан парк,

  • Harbour corner хэсэгт Хой Ан хотын хуучин хотын дүр төрхийг хадгалсан далайн эрэг.

Орой 17 цагт паркаас хөдөлж Хой Ан хотын зүг явж оройн хоол зооглоно. Дараа нь жуулчдын хамгийн их сонирхдог Дэнлүүт гудамжинд Вьетнам үндэсний хувцас өмсөж дурсгалын зураг татуулж зугаатай өнгөрөөнө. 21:00 цагт аяллын автобусандаа сууж зочид буудалдаа хүргүүлнэ. Амралтын цаг.

Өдөр 6
Да Нанг – 3D музей

Зочид буудалдаа өглөөний цайгаа тухтай ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул Та бүхэн худалдан авалт, өөрсдийн сонирхлоор Да Нанг хотоор зугаална мөн өдрийн болон оройн хоолоо өөрсдөө авч иднэ. 

Нэмэлт төлбөр төлж

ДА НАНГ ХОТЫН АЯЛАЛ + 3D МУЗЕЙ + АЗИЙН ПАРК + ӨДРИЙН ХООЛ  1 хүн = 35$

Өдөр 7
Да Нанг – Ба На уул – Бурхны мутар

Өглөөний цайгаа уусны дараа Да Нанг хотоос холгүй орших Ба На уул дээрх байрлах Бурхны мутар гэдгээр алдартай гүүрэн зам дээр очно. Дээш Cable car буюу дүүжин замаар өндөрт гарах юм. Энэхүү гүүрийг Golden bridge - Алтан гүүр гэж нэрлэдэг. Энэхүү цогцолборт:

  • Франц маягийн байшин барилга,

  • Олон төрлийн хүүхдийн тоглоом,

  • Сүм хийд,

  • Зэргээс бүрддэг.

Манай аяллын хөтөлбөрт өдрийн хоол нь буфет байх тул та бүхэн төрөл бүрийн хоолыг амтархан идэж тухтай амарна. Дараа нь Да Нанг хотод ирж алжаал тайлах газар халуун чулуун бариа хийлгүүлж ядаргаагаа тайлна. Зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 8
Да Нанг – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Да Нанг хотын ОУ-ын нисэх онгоцны буудал руу онгоц нисэхээс 3 цагийн өмнө очиж бүртгэлээ хийлгэнэ. УБ хотын зүг хөөрнө. Онгоц  ...  -т хөөрч орой ... цагт Хөшигийн хөндийн Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Үүгээр аялал өндөрлөнө. 





*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд