Чингис
Хаан Олон улсын онгоцны буудалд 09:30 цагт цугларч Айр Чайна авиа компаний
нислэгээр 11:50 цагт Улаанбаатараас нисээд 13:50 цагт Бээжин Капитал онгоцны
буудал дээр газардана. Дамжин нислэг 17:30
цагт Бээжин хотоос нисээд 22:20 цагт Дубайд газардана. Хилээр нэвтэрч, ачаа
тээшээ авсны дараа орон нутгийн хөтөч, унаа та бүхнийг тосож аван зочид
буудалд хүргэж өгнө. Аялагч та бүхэн
буудалдаа тухлан амраарай.
Өглөөний
цайндаа ороод будалдаа тухлан амарч байгаад 13:30 цагт тухайн буусан буудалдаа буфет өдрийн
хоолтой. 15:00 цагт Цөлийн Сафари аялал байх болно.Элсэн цөл рүү
жийп машинаар явна. 1 машинд 6 хүн сууж элсэн манхан дундуур чадварлаг
жолоочийн уран жолоодлогийг мэдрэн
явах болно. Араб үндэсний цай, араб үндэсний хувцас өмсөн зургаа даруулах,
хенна шивээс хийлгүүлэх, шиша, Belly dance, Tanura бүжиг, галын шоу зэрэг
олон сонирхолтой зүйлс таныг угтах болно.