УБ – Стамбул – Анталья хот
Энэ өдөр Шинэ онгоцны буудал дээр өглөө үүрээр 00:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос өглөө 00:00 цагт ОМ -161 дугаартай МИАТ авиа компанийн ниснэ. Тухайн өдөр Турк улсын нийслэл Стамбул хотод өдрийн 00:00 – д газардана. Хоол: Онгоц, Орой
Бид бүхэн ачаа тээшээ авсаны дараа үргэлжлүүлэн Стамбулын онгоцны буудлын орон нутгийн нислэгээр ТК – 0000 дугаартай онгоцоор 00 : 00 -д нисээд аялал жуулчлалын бүс хот үзэсгэлэнт далайн эргийн Анталья хот руу ниснэ. Анталья-д 00 : 00 цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.
Анталья хотын аялал
Өглөөний цайгаа тааваараа уугаад, Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг аваарай. Өдрийн хоолоо буудалдаа идсэний дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Дюден хүрхрээ - Анталья хотод ирсэн жуулчдын заавал ирж үздэг гайхамшигт газруудын нэг болох Дюден хүрхрээ нь баруун Азийн Анатолия хойгийн өмнөд хэсэгт байрладаг голуудын нэг болох Дюден голоос эхлэлтэй. Дюден хүрхрээг мөн Александрын их хүрхрээ гэдэг. Анталья хотоос 30км зайтай өндөр уулсаас эх аван урсдаг Дюден гол , Газар дундын тэнгис рүү 40 метрийн өндрөөс цутгахдаа энэхүү хүрхрээг үүсгэдэг. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Дараа нь Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно.
Өдрийн хоолны дараа Анталья хотын төвд байрлах Дюден хүрхрээ орж үзнэ.
Дараа Анталья хотын алдарт эртний Хуучин хот / Kaleici /хот руу хөдлөн, Ромын эзэнт гүрний үеийн хуучин хотын туурийг үзнэ.
Анталья хотын үзэсгэлэнт далайд Усан онгоцоор 1 – цагын турш зугаална.
Оройн хоолоо Зочид буудалдаа ирж зооглоод амарна.
Анталья - Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан.
Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтөчөөс нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой. ( Завин аялал, Зип лайн, Apollon-ий сүм, Усан парк, Усан гахай болон акулны шоу гэх мэт)
Памукалле хотруу явах
Өглөөний цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялна. (242 км) Хоол: Өглөө, Өдөр, Орой
Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хоолны дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарс болон Виноны таницуулга болон дэлгүүртэй танилцана.
Дараа нь Памуккалед байрлах Колоссая буудалдаа ирж оройн хоолоо зооглоно.
Бидний буух буудал нь Турк улсад “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус “Колоссая ” буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.
Памукалле хотын аялал – Стамбул хот
Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Памуккале хотын үзэсгэлэнг бахдан агаарын бөмбөлгөөр хөөрөх./ тусдаа төлбөртэй/. Агаарын бөмбөлөгийн үнэ - 180 ам.доллар / Хөвөн цайзад цаг агаар нарлаг үед агаарын бөмбөлгөөр хөөрч, амьдралдаа бас нэгэн шинэ адал явдал нэмээрэй.
Бид бүхэн өглөөний цайгаа уусаны дараа тогтсон цагт цуглараад Памуккале хотын аяллын эхний үзвэр Памуккале цасан цагаан хөвөн уулыг очиж үзнэ. Дараа нь Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис, Памуккалег үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайз юм. МЭӨ 200 онд баригдсан Хиараполис хотын туурь ба эртний театр үзнэ. Кальциар баялаг байгалийн эрдэст устай бассейнд орж, эртний Грекийн түүхийн музейг үзнэ.
Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан рашаантай усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Клеопатрагийн хатны халуун усан санд орсноор 10 насаар залууждаг гэж ярьдаг. /Үйлчилгээний үнэ- 15$/
Замдаа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно. / Хөнжил даавуу, дэр / Денизли хот нь нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Өдрийн хоолоо замдаа бид бүхэн нутгийн ресторанд зооглоно.
Памукалле – Стамбул хотын аялал
Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа уугаад Пумукалле хотоос өглөө эрт Стамбул хот руу ниснэ. Энэ өдөр бид бүхэн Стамбул хотын аялал хийнэ. Хоол: Өглөө, Орой
Өдрийн хоолны дараа Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална.
Өдрийн хоол өөрсдийн төлбөрөөр Street Food – хоолны гудамжнаас та бүхэн зооглоорой.
Өдрийн хоолны дараа тогтсон цагт цуглараад бид бүхэн
Blue Mosque буюу Султан Ахмедийн сүм орно.
Орой буудал хүрэлцэн ирээд өрөөгөө хүлээн аваад оройн хоолоо иднэ.
Стамбул
Өглөөний цайны дараа бид бүхэн чөлөөт цагтай учир Стамбул хотоор худалдан авалт хийж болно. Аялагчид Зочид буудлаас 6.1 км яваад дэлхийн хамгийн эртний хамгийн том худалдааны төв болох Grand bazaar захаар болон бусад бөөний төв дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийж болно. Мөн ISTANBUL MALL хамгийн том худалдааны төв орж болно. Хоол: Өглөө, Орой
Стамбул – УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Хоол: Өглөө
Бид бүхэн харих бэлтгэлээ хийсний дараа тогтсон цагт цуглараад онгоцны буудал руу хүргүүлнэ. Онгоцны буудал дээр бид бүхэн 00:00 - цагт очсон байна.
Стамбул хотоос 00:00 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2025 оны 00 сарын 00 ны өглөө үүрээр 00:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
- 2026
-
2025-11-20 - 2025-11-27Бэлэн байгаа
-
2025-11-09 - 2025-11-16Бэлэн байгаа
-
2025-11-02 - 2025-11-09Бэлэн байгаа
-
2025-10-23 - 2025-10-30Бэлэн байгаа
-
2025-10-16 - 2025-10-23Бэлэн байгаа
-
2025-10-09 - 2025-10-16Бэлэн байгаа