Жанжиажэ аялал

Жанжиажэ аялал

7 Шөнө / 8 Өдөр нь 2'990'000 ₮ ( Нэг хүний үнэ )


  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал
  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
  • Автобус үйлчилгээ

Аяллын үнэ хүүхэд: 2,750,000


Товч хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Жанжиажэ
Өдөр 2
Grand canyon үзэсгэлэнт газар
Өдөр 3
Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар
Өдөр 4
Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн - Аватар - Тианзи уул
Өдөр 5
Алтан ташуур - Shili Gallery
Өдөр 6
Тоорын цэцэгт хүрээлэн
Өдөр 7
Чөлөөт өдөр
Өдөр 8
Жанжиажэ - Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
Улаанбаатар - Жанжиажэ

✈MR845/10:10-13:30
Аялагчид Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа үдээс хойно дэлхийн байгалийн өв гэж алдаршсан “Баофэн” нуурд очих болно. Карстын өндөр оргилууд, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Баофэн нуур нь "Дарь эх", "Сарыг хазаж буй алтан бах" зэрэг өөр өөр хэлбэртэй төстэй өвөрмөц чулуун тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: Орой

Өдөр 2
Grand canyon үзэсгэлэнт газар

Өглөөний цайны дараа 08:00 цагт Гранд хавцлын үзэсгэлэнт газрыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд тус гүүр нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.

Нэмэлт хөтөлбөр:Зиплайн + VR + слайд 240 юань/хүн

Нэмэлт хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн


Хоол: Өглөө/Өдөр/Орой


Өдөр 3
Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар

Өглөөний цайгаа уусны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй танилцана.
7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1358м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
Санал болгох тоглолт : Charm XiangXi тоглолт 300 юань/хүн

Хоол: Өглөө/----/Орой


Өдөр 4
Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн - Аватар - Тианзи уул

Өглөөний цайны дараа 08:00 цагт цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах "Байлун" цахилгаан шатаар дээш өгсөж "Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолборт газраар зугаална.

Хоол: Өглөө/----/Орой


Өдөр 5
Алтан ташуур - Shili Gallery

Өглөөний цайгаа уусны дараа  Тэн-миль галерейгээр зочилно. Энэ газар нь өвөрмөц чулуун хадны үзүүр, ногоон байгальтай уулс, гайхамшигт байгалийн үзэмжээрээ алдартай. Галерей нь ойролцоогоор 7.5 км урттай бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Жанжиажэ уулсын байгалийн цогцолборт ордог.

Хоол: Өглөө/----/Орой

Өдөр 6
Тоорын цэцэгт хүрээлэн

Өглөөний цайны дараа автобустаар Чандэ хот руу явж, Тоорын цэцэгт хүрээлэн хотын үзэмжийн бүстэй танилцана.

Хоол: Өглөө/Өдөр/----


Өдөр 7
Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа автобусаар Жанжиажэ руу явна. Энэ өдөр чөлөөт өдөр, та бүхэн эргэн тойрондоо цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө

Өдөр 8
Жанжиажэ - Улаанбаатар

✈MR846/14:30-18:00
11:30 цагаас зочид буудалдаа цугларч, нисэх онгоцны буудал руу явна. 14:30 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарт бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө

  • 2025
  • 2025-05-30 - 2025-06-06
    Бэлэн байгаа
  • 2025-05-23 - 2025-05-30
    Бэлэн байгаа
  • 2025-05-16 - 2025-05-23
    Бэлэн байгаа
  • 2025-05-09 - 2025-05-16
    Бэлэн байгаа
  • 2025-05-02 - 2025-05-09
    Бэлэн байгаа
  • 2025-04-25 - 2025-05-02
    Бэлэн байгаа
  • 2025-04-18 - 2025-04-25
    Бэлэн байгаа
  • 2025-04-11 - 2025-04-18
    Бэлэн байгаа
*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд

Турк улсын аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'490'000 ₮ Захиалах
Special

ХОНГ КОНГ АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр
4'990'000 ₮ Захиалах
Special

Израил улсын аялал

8 Шөнө / 9 Өдөр
15'000'000 ₮ Захиалах