Японы аялал

Японы аялал

5 Шөнө / 6 Өдөр нь 4'200'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99062826

аяллын зөвлөхтэй холбогдоорой

Аяллын зардалд багтсан:
-    Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал.
-    Онгоцны тийз 2 талдаа    
-    Жуулчны автобусны үйлчилгээ
-    Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
-    Хөтөлбөрт орсон хоол
-    Хөтөлбөрт орсон үзвэр
-    Визний хураамж    
-    Монгол хэлтэй хөтөч
Аяллын зардалд багтаагүй:
-    “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
-    Хувь хүний хэрэглээний зардал
-    Оройн хоолнууд


Товч хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Нийгата
Өдөр 2
Токио
Өдөр 3
Токио – Яманаши муж
Өдөр 4
Фүжи уул
Өдөр 5
Нагано - Нийгата
Өдөр 6
Нийгата – Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
Улаанбаатар – Нийгата

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Хүннү Эйр компанийн тусгай нислэг  ... цагт Улаанбаатараас хөөрч Нийгата хотын нисэх онгоцны буудал дээр ...  цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт  нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 4 цаг орчим яваад  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд 16:30-20:00 цагийн хооронд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Хоолны газар их байдаг ба оройн хоолоо энд идэж болно. Дараа нь зочид буудалдаа 19:00 цагийн үед байрлан амарна.


Хоол: Онгоцонд

Өдөр 2
Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Унаа байхгүй – Хөтөчтэй зөвлөлдөн өөрсдийн сонирхолоор явна/


Хоол: Өглөө

Өдөр 3
Токио – Яманаши муж

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотоор аялна. Аяллын эхэнд дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. цагт Токио хот руу явна. Дараа нь Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа Токио хотын Төв галт тэрэгний буудал дээр зургаа даруулна. Мөн Гинза дүүрэг үзэн Юникло дэлгүүрт худалдаа хийнэ. Орой Фүжи уул байдаг Яманаши муж руу явж 19:00 цагийн үед зочид буудалд байрлан амарна.


Хоол: Өглөө/Өдөр/----

Өдөр 4
Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Дараа нь Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн энд усан завиар аялна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Орой 20:00 зочид буудалдаа амарна.


Хоол: Өглөө/Өдөр/----

Өдөр 5
Нагано - Нийгата

Өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Нагано муж руу аялна. Нагано мужид Японы Буддын Зэнкожи сүм үзэнгээ зэн буддизмын бясалгалыг суралцана. Үүний дараа Snow Monkey буюу халуун рашааны зэрлэг япон сармагчиныг үзэхээр явна. Дараа нь Японы халуун рашаанаар алдартай Нозава гэдэг газарт очиж халуун рашаанд орно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж залуужуулдаг увдистай. Зочид буудалдаа 21:00 цагт байрлан амарна.


Хоол: Өглөө/Өдөр/----

Өдөр 6
Нийгата – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Нийгата ОУНОБ руу явна. Онгоц .... д хөөрч, Улаанбаатарт  ..... т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.


Хоол: Өглөө

  • 2025
*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах