Улаанбаатар – Нагояа
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Хүннү эйр компанийн онгоц 16:00 цагт Улаанбаатараас хөөрч Нагоя хотын Чүбү нисэх онгоцны буудал дээр 21:10 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан шатл автобусаар Нагояа нисэх буудлын зочид буудалд байрлан амарна. Хоол: Онгоцонд
Нагояа - Осака
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусаар Осака хот руу явна. Энэ өдөр Осака хотын Universal Studio Japan – дэлхийн хэмжээний алдартай сэдэвчилсэн паркт Super Nintendo World, The Wizarding World of Harry Potter, Jurassic Park зэрэг бүсүүдтэй. Орой зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө
Осака - Киото
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Осака хотын Дотонбори гудамж үзнэ. Энд маш олон төрлийн хоолны газар, худалдаа дэлгүүр байдаг. Та өөрийн хүссэнээр худалдаа хийх боломжтой. Үүний дараа Японы анхны нийслэл байсан Киото хот руу явна. Орой зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө
Осака – Киото - Нагояа
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэн өгнө. Энэ өдөр Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энэ сүм нь цагаан будааны бурхан Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Энэ сүм нь эд баялаг дууддаг гэдгээрээ нэртэй бөгөөд японы ихэнх хувийн хэвшлүүд хандив өргөсөн байдаг. Үүний дараа Кинкакүжи алтан сүм үзнэ. Мөн Киото хотын Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гудамжаар аялна. Орой Нагояа нисэх буудлын зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө/Өдөр/----
Нагоя – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Чүбү ОУНОБ руу шатал автобусаар явна. Онгоц 08:10 цагт хөөрч, Улаанбаатарт 11:50 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөнө. Хоол: Өглөө
- 2026
-
2025-06-12 - 2025-06-16Бэлэн байгаа