УЛААНБААТАР – КУАЛА ЛУМПУР
03:20 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, 06:20 Улаанбаатраас Куала ЛУмпур хотын зүг ниснэ. Өдрийн 13 цагаас газардаж, ачаа тээшээ аваад, зочид буудалдаа байрлаж амарна.
Куала Лумпур хотод чөлөөт цаг байна.
КУАЛА ЛУМПУР - ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай буудалдаа ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Пукет арлын зүг ниснэ. Пукет аралд газардаад чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. Хоол: Өглөө
ПУКЕТ – АНДАМАНДА УСАН ПАРК
Энэ өдрийг бүтэн өдөр Андаманда усан паркт тоглож өнгөрөөнө. Энэхүү усан парк нь шинэхэн нээгдсэн хамгийн том усан парк бөгөөд нийт 100,000м2 талбайг хамран 10,000м2 хиймэл усан сав, Зүүн өмнөд Азийн хамгийн урт 550м урсах хиймэл гол, 300м үргэлжлэх наран шарлагын талбай гэх зэргийг багтааснаараа онцлогтой. Та усан парк дотор бүтэн өдөржин өөрийн хүслээр тоглож усан паркт тоглоогүй үедээ наран шарлагын газарт сүүдрэвчинд амарч цагийг өөрийн хүслээр хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Хоол: Өглөө/Орой
ПУКЕТ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа хотын аяллаа эхлүүлнэ. Та энэ өдөр Old Town буюу Хятад болон Европ хэв маяг хосолсон барилга байгууламжуудтай хуучин дүүргээр зочилж худалдан авалт хийх болон олон Тайландын гудамжны хоолнуудаас амтлах боломжтой. Дараа нь Пукет арлын заавал зочилж үзэх газруудын нэгт тооцогддог ариун сүм Wat Chalong-руу аялан Big Buddha буюу 45м өндөр цагаан гантиг хөшөө цогцолборыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараагаар эрдэнийн чулуу, шүр сувдын дэлгүүрээр зочилж та өөрийн хүслээр худалдан авалт хийгээрэй. Өдрийн төгсгөлд Зааны тосгоноор зочилж Заан унаж, бартай хамт дурсгалын зураг татуулж цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Хоол: Өглөө/Өдөр/Орой
ПУКЕТ – ПИ ПИ АРАЛ
Өглөөний цайгаа буудалдаа уугаад уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142 ширхэг арлыг үзэж сонирхох арлуудын аялалдаа гарна. Phi Phi буюу Пи Пи арал нь байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай бөгөөд дэлхийн олон аялагчдын заавал очиж үзэх газруудын нэгт багтдаг байна. Та Пи Пи арал дээр снорклинг хийх буюу усанд шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн доорх амьдралыг өөрийн нүдээр харах боломжтой. Арлуудын аялал 8 орчим цаг үргэлжилнэ. Өдрийн хоолоо арал дээр идээд үдээс хойш та олон төрлийн усан спортоос өөрийн сонирхлоор сонгон цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Хоол: Өглөө/Өдөр/Орой
ПУКЕТ-ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. Хоол: Өглөө
ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР - ХОНГКОНГ
Өглөөний цай буудалдаа ууна. 12 цагаас буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. Оройн 19 цагаас нисэх онгоцны буудалруу хөдлөх бөгөөд 23 цагаас Хонгконг хотруу ниснэ. Хоол: Өглөө
ПУКЕТ - ХОНГКОНГ – УЛААНБААТАР
Өглөөний 04:50 цагт Хонгконг хотод газардана. Ачаа тээшээ авч, ахин 12:30 цагаас Улаанбаатар хотруу нисч, 16:10 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- 2025
-
2025-06-06 - 2025-06-13Бэлэн байгаа