УЛААНБААТАР - БАРСЕЛОНА
Аяллын эхний өдөр Улаанбаатар– Барселона чиглэлд олон улсын дамжин нислэгээр ниснэ. Барселона хотод газардаад ачаа тээшээ авч, орон нутгийн хөтөчтэй уулзаж, зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
БАРСЕЛОНА КРУЙЗ АЯЛАЛ
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Оройн 16:00 цагт олон улсын 4 одны зэрэглэлтэй хөлөг онгоцонд энгийн дотоод цонхтой өрөөнд 2-оор байрлана. Хөлөг онгоц 19:00 цагт боомтоос хөдөлнө. Хөлөг онгоцондоо хононо.
КРУЙЗ АЯЛАЛ
Энэ өдөр хөлөг онгоцондоо хүссэнээрээ цагийг өнгөрүүлэх чөлөөт өдөр. Энэхүү хөлөг онгоц дотор 12 том ресторан, 3 том бассейн, сагсан бөмбөгийн талбай, мини гольф, казино, СПА, кино театр, гоо сайхны салон, номын сан гээд бүхий л үйлчилгээнүүд байрласан байдаг. Эдгээр үйлчилгээнүүд нь аяллын зардалдаа багтсан байна.
ИТАЛИ – РОМ ХОТ
Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо ууна. Хөлөг онгоц өглөөний 08:00 цагт Итали улсын алдарт Ром хотын боомтод хүрнэ. Эртний түүх, хайр дурлал, романсаар дүүрэн Ром хотоор хотоор аялна. Орой 17:00 цагт буцаж хөлөг онгоцондоо ирнэ. Өрөөндөө байрлан амарна.
ИТАЛИ - ЖЕНЕВ
Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо ууна. Дараа нь хөлөг онгоц 08.00 цагт алдарт аялагч Кристофер Колумбын төрсөн хот болох Генуя хотын боомтод очиход энэ хотоор аялна. Үүнд, Гэгээн Лорензын сүм, Piazza de Ferrari усан оргилуурт талбай зэрэг багтана. Хөлөг онгоц 17:00 цагт боомтоос хөдөлнө.
МАРСЕЛЬ – ФРАНЦ
Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо ууна. Хөлөг онгоц өглөөний 08:00 цагт Францын эргийн боомт хот болох Марсельд ирнэ. Бидний мэдэх Монте Кристо гүн ном зохиол дээр дурдагддаг Марсель хотоор аялна. Орой 19:00 цагт буцаж хөлөг онгоцондоо ирнэ. Өрөөндөө байрлан амарна.
ИСПАНИ – БАРСЕЛОН
Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо ууна. Хөлөг онгоц Барселон хотод газардахад буугаад зочид буудалдаа амарна.
Энэ өдөр чөлөөт цаг байх бөгөөд та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
БАРСЕЛОН - УЛААНБААТАР
Өглөөний цайны дараагаар ачаа тээшээ бэлдэж, буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улсын Барселона хотоос Улаанбаатар хотруу олон улсын дамжин нислэгээр ниснэ. Улаанбаатар хотод газардаж, дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- 2026
-
2026-01-01 - 2026-01-08Бэлэн байгаа