Улаанбаатар – Нарита – Чиба муж
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 07:45 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 2 цаг орчим яваад Чиба мужд байрладаг Номхон далайн эргийн халуун рашаантай зочид буудалд байрлана амарна. Оройн хоол зочид буудалдаа иднэ. Хоол: Онгоц, Орой
Чиба – Яманаши муж
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Чикура жимснийн тайлбай орж намрын эхний ургацыг түүж иднэ. Үүний дараа Камогава далайн амьтадын хүрээлэн аквариум орно. Дараа нь Токио Бэй усан онгоцны аялал хийнэ. Японы канас боомтоос Хитосатохама боомт руу ойролцоогоор 40 минут аялна. Зочид буудалд очихоос өмнө Японы уламжлалт халуун рашаан спад орж алжаал ядаргаагаа тайлна. Орой Яманаши мужийн зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Фүжи уул
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 09:30 цагт Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Ширайто хүрхрээ үзнэ. Фүжи уулын ойролцоо байдаг байгалийн үзэсгэлэнт торгон хүрхрээ юм. Үүний дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой 20:30 цагт зочид буудалдаа амарна. Хоол: Өглөө, Өдөр
Токио
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй.
/Унаа, хоол болон нийтийн тээврийн зардал ороогүй боловч хөтөч нийтийн тээврээр Одайба арал болон Харажюкү руу дагуулж явна. Оролцохгүй хүмүүс өөрсдийн дураар үлдэж болно. Мөн энэ өдрийн лааны тосон музей болон гэрлийн арт музейн тасалбарыг урьдчилан захиалуулж үзэх боломжтой./
Хоол: Өглөө
Токио хот – Нарита
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Түүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд 16:30-20:00 цагийн хооронд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Хоолны газар их байдаг ба оройн хоолоо энд идэж болно. Орой Наритагийн зочид буудалд байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Нарита – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40 д хөөрч, Улаанбаатарт 19:15 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно. Хоол: Өглөө
- 2026
-
2025-12-12 - 2025-12-17Бэлэн байгаа
-
2025-11-14 - 2025-11-19Бэлэн байгаа
-
2025-10-17 - 2025-10-22Бэлэн байгаа
-
2025-09-17 - 2025-09-22Бэлэн байгаа