Улаанбаатар – Нарита
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:55 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нийслэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Дараа нь зочид буудалдаа 21:30 цагийн үед байрлан амарна. Хоол: Онгоц, Орой
Токио
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. Хоол: Өглөө
/Хөтөчтэй зөвлөлдөөд нийтийн тээврээр хөтөлбөрт ороогүй газарт очиж үзэж болно. Мөн төлбөртэй үзвэрийн тийз захиалуулж болно/
Токио – Айчи муж
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр 09:30 цагт гараад дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Токио хотын төв галт тэрэгний буудал Токиогийн эки дээр зургаа даруулна. Дараа нь Гинза дүүрэг үзэн Юникло дэлгүүрт худалдаа хийнэ. Орой Айчи мужийн зочид буудалдаа 20:30 цагийн үед байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Айчи муж – Киото - Осака
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь 09:00 цагт хөдлөөд Япон улсын эртний нийслэл Киото хот руу аялна. Киото хотын аяллаар Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энд цагаан будааны бурхан /эд баялаг арвижуулдаг/ Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг. Энд агч модны улаарсан навчны байгалийн үзэсгэлэнг харна. Дараа нь Киото хотын алдартай Тофүкүжи сүм үзнэ. Орой Осака хотын Дотонбори гудамжаар алхана. Дараа нь зочид буудалдаа 21:00 цагт байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Осака
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Товлосон цагтаа 09:00 цагт хөдлөөд Киото хотын алдартай Алтан сүм үзнэ. Дараа нь Киото хотын Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гэйшагийн гудамжаар аялна. /Энд өөрийн хүсэлтээр кимоно түрээсэлж өмсөж болох ба захиалгыг өмнө нь өгнө. Зардлыг өөрсдөө төлнө. Ойролцоогоор өдрийн түрээс нь бүх өмсгөлтэйгөө 4000 – 10000 иен орчим байна./. Түүний дараа Гёон эртний гудамжаар чөлөөт аялалтай. Орой зочид буудалдаа 21:00 цагт байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Осака – Нара – Шизүока муж
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр 08:30 цагт хөдлөөд Нара хот руу явах ба Японы анхны нийслэл Нара хотын Буддын тэргүүн гол сүм болох Тодайжи сүм үзнэ. Энэ сүм 752 онд байгуулагдсан бөгөөд бурхдын ариун амьтан болох буга олноороо байдгаараа алдартай. Үүний дараа 18:00 цагийн үед Японы халуун рашаантай зочид буудалд ирж байрлан амарна. Японы халуун рашаан нь алжаал ядаргаа тайлж арьс залуужуулдаг. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Шизүока муж - Нарита
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 09:00 цагт хөдлөөд Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Түүний дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг харна. Мөн Ойши цэцэрлэгт хүрээлэн байдаг бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилно. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Орой Нарита нисэх онгоцны буудалд байдаг зочид буудалд 19:00 цагийн үед ирж байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Нарита – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 15:30-т хөөрч, Улаанбаатарт 20:35-т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно. Хоол: Өглөө
- 2026
-
2025-11-28 - 2025-12-05Бэлэн байгаа