Улаанбаатар – Франкфурт
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 07:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. OM137 дугаартай МИАТ-ын онгоц 10:10 цагт Улаанбаатараас хөөрч Франкфурт хотын нисэх онгоцны буудал дээр 12:50 (нутгийн цагаар) цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа зочид буудалд байрлан амарна. Чөлөөт цаг. Хоол: Онгоц
Франкфурт - Парис
Өглөөний цайны дараа Франкфурт хотоос Франц улсын нийслэл Парис хот руу явна. Ачаагаа авсны дараа Триумфын хаалга – Наполеон Бонапартын ялалтыг мөнхжүүлэн байгуулсан Парисын бэлгэ тэмдэгт байгууламжыг үзнэ. Дээрээс нь хотын үзэмжийг харах боломжтой. Үүний дараа Шанз-Элизе гудамж – дэлхийн хамгийн алдартай худалдаа, зугаалгын гудамжуудын нэг. Орой зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө, Өдөр
Парис
Өглөөний цай зочид буудалдаа уугаад Парис хотын аяллаа эхлүүлнэ. Эйфелийн цамхаг – 1889 онд баригдсан, Франц улсын хамгийн алдартай бэлгэ тэмдэг. Луврын музей – Дэлхийн хамгийн том урлагийн музейн нэг. “Мона Лиза”, “Венус де Мило” зэрэг алдарт бүтээлүүд хадгалагддаг. Нотр-Дамын сүм (гаднаас) – Готик архитектурын гайхамшигт жишээ, Парисын түүхийн чухал дурсгал. Орой зочид буудалдаа амарна. Хоол: Өглөө, Өдөр
Парис - чөлөөт өдөр
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр. Та бүхэн Парис хотын гудмаар алхах эсвэл шоппинг хийн өдрийг зугаатай өнгөрүүлээрэй. Хоол: Өглөө
Парис - Франкфурт
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфурт хот руу явна. Франкфурт хотод ирмэгц буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө
Франкфурт - Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд OM138 дугаартай МИАТ-ын нислэг 13:35 цагт хөөрч, Улаанбаатар хотод 04:45 (+1) цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно. Хоол: Өглөө, Онгоц
- 2026
-
2026-04-15 - 2026-04-20Бэлэн байгаа