УБ – САНЬЯА ХОТ
Энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр Мягмар гарагийн шөнө 11:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагийн өглөө үүрээр 02:00 цагт HO-1528 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор Хайнан арал руу ниснэ. Хоол: Өглөө
Хайнан арлын Саньяа хотод өглөө 07:15 – д газардана. Бид бүхэн Зочид буудалдаа очин өглөөний цайгаа ууна.
Дараа нь буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Энэ өдөр та бүхэн буудалдаа амарна.
САНЬЯА ХОТЫН АЯЛАЛ
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагтаа цуглараад, Саньяа хотын алдартай Сувдны дэлгүүр орно. Хоол: Өглөө, ----, Өдөр
Дараа нь Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 удаагийн тэмцээнийг зохион байгуулсан “Beauty Crown Culture Center” ордны дэргэд дурсгалын зураг авхуулна.
Дараа нь Тансаг зэрэглэлийн усан онгоцоор 3 цаг орчим аялна. Саньяа хотын далайн эрэг болон усан боомтуудаар аялах бөгөөд, Та Хайнаны үзэсгэлэнт далайд гайхалтай зургаа татуулан дурсамж бүтээгээрэй.
САНЬЯА ХОТЫН АЯЛАЛ
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Саньяа хотын аялалдаа гарна. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Бид Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой.
Дараа нь Саньяа хотын тосгоноор зочилж уламжлалт өв соёлтой танилцана. Үргэлжлүүлэн очих Халуун орны үзэсгэлэнт ширэнгэн ойн хүрээлэн нь 2008 онд байгалийн тогтоц дээр тулгуурлан байгуулагдсан. Тус хүрээлэнд бид халуун орны ширэнгэн ой, гайхамшигт хавцлуудаас урсах рашаан, хүрхрээ, халуун орны төрөл бүрийн жимс, уламжлалт анагаах ухаан, зэрэг олон төрлийн зүйлсийг багтаасан аялал жуулчлалын томоохон бүс юм. 2012 оноос эхлэн Хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт бүс болсон юм.
САНЬЯА ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Хоол: Өглөө
Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй.
Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно.
Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой.
САНЬЯА ХОТ
Өглөөний цайгаа уусны дараа аялалдаа гарна. Эхний очих газар нь Саньяа хотын алдартай торгон утсаар хийсэн ор хөнжлийн даавууны дэлгүүр орно. Хоол: Өглөө, ----, Орой
Дараагаар нь Хайнан арлын нүүр царай болсон Наншан Будда бурханд зочилно.
Мөн алдарт тэнгэр газрын хаалга үзнэ.
САНЬЯА ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Хоол: Өглөө
Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй.
Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно.
Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж зөвлөгөө авч, мөн нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой.
САНЬЯА – УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна. Хоол: Өглөө, ----, Орой /Онгоц/
Эхний үзвэр бол Сарнай цэцэгсийн хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай цэцэгээр хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн болон чихэр жимс худалдан авах боломжтой.
Саньяа хотын хамгийн өндөрлөг цэг болох Фэнхуанлин тэнгисийн байгалийн үзэсгэлэнт газраар зочилж, Дэлхийн хамгийн алдартай агаарын кабель машинаар зугаална. Энэ нь Саньяагийн дөрвөн том булан (Саньяа булан, Да Сяо Дунхай, Юлин булан, Ялонг булан) болон Саньяа хотыг бүхэлд харах боломжтой цорын ганц хамгийн тохиромжтой байршил юм. Мөн дэлхийн хамгийн алдартай Rolls Royce кабелийн замыг нэвтрүүлсэн, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн агаарын кабель зам билээ. Кабелийн зам аажмаар дээшилж, Саньяа хот асар том зураг шиг нээгдэж, хотыг бүхэлд нь панорамагаар харна. Энэ нь Ази тивийн анхны далайн үзэгдэх кабель зам гэдгээрээ алдартай.
Дараа нь жимсний дэлгүүр орно.
Бид бүхэн онгоцондоо оройн хоолоо иднэ. Та бүхэнд онгоцонд халуун хоолоор үйлчлэх болно.
Та бүхэн тухайн өдрийн буюу Мягмар гарагийн орой 17:00 цагт SANYA PHOENIX INTERNATIONAL AIRPORT TERMINAL - онгоцны буудалд дээр бэлэн байна. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
Үүний дараагаар Саньяа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор 19:50 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагийн өглөө үүрээр 01:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
САНЬЯА – УБ
Та бүхэн тухайн өдрийн буюу Мягмар гарагийн орой 17:00 цагт SANYA PHOENIX INTERNATIONAL AIRPORT TERMINAL - онгоцны буудалд дээр бэлэн байна. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
Үүний дараагаар Саньяа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор 19:50 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагийн өглөө үүрээр 01:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
- 2026
-
2026-03-25 - 2026-04-01Бэлэн байгаа
-
2026-03-18 - 2026-03-25Бэлэн байгаа
-
2026-03-11 - 2026-03-18Бэлэн байгаа
-
2026-03-04 - 2026-03-11Бэлэн байгаа
-
2026-02-25 - 2026-03-04Бэлэн байгаа
-
2026-02-11 - 2026-02-18Бэлэн байгаа
-
2026-02-04 - 2026-02-11Бэлэн байгаа