Улаанбаатар – Бангкок – Паттаяа
00:00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, ... Улаанбаатраас нисч, - Бангкок хотод 15 цагын үед газардах бөгөөд онгоцны буудлаас шууд Паттаяа хотыг зорино.
Паттаяа хотод ирээд оройн хоолондоо орсны дараагаар буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Зочид буудал: Garden cliff hotel & spa 5*
Хоол: Орой
Паттаяа хотын аялал
Өглөөний цайны дараагаар энэхүү өдрийн аялалыг эхлүүлэн “Алтан бурхан” үзнэ. Мөн “Нонг нүүч” (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ. Тус цэцэрлэгт хүрээлэндээ өдрийн хоолонд буфет хоол зооглоно. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Шоуны дараагаар үнэт чулуун эдлэлийн дэлгүүр үзэж сонирхохоос гадна бэлэг дурсгалын дэлгүүрээр шоппинг хийнэ. Үдэш болмогц “Lady boy” show үзэхээр явна. Оройн хоолонд Солонгос хоолны газар шарсан мах зооглоод буудалдаа ирж бүртгэлээ хийлгэн амарна.
Паттаяа – Бангкок
Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бангкок хотруу хөдөлнө. Бангкок хотод ирмэгцээ өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох 88 давхар бүхий “Bayoke Sky Tower”-зочид буудалд байрлах олон улсын буффет хоол бүхий ресторанд зооглонгоо Бангкок хотын төв хэсгийг дээрээс нь тольдон харах боломжтой.
Дараагаар нь “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно.
Үүний дараагаар матар, могой, далайн шүрэн загасны арьсан эдлэлийн дэлгүүр орж сонирхоно.
Оройн хоолонд олон улсын буфет хоол зооглох бөгөөд 2 цагын турш усан онгоцоор аялан, дуу сонсож, бүжиг бүжин хөгжилдөн мартагдашгүй оройг өнгөрүүлнэ.
Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
BTS – тоглолт үзэх өдөр
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа чөлөөт цаг байна. Үдээс хойш тоглолт болох стадионруу хөдлөх бөгөөд, тоглолтоо үзэж дуусгаад буудалдаа ирж амарна. Хоол: Өглөө
Бангкок – Улаанбаатар
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу хүргүүлэн “Миат” авиакомпаний онгоцоор .... цагт хөөрч ..... цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
- 2026
-
2026-12-01 - 2026-12-05Бэлэн байгаа