УЛААНБААТАР - ФРАНКФУРТ
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 06:15 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. OM137 дугаартай МИАТ-ын онгоц 09:15 цагт Улаанбаатараас хөөрч Франкфурт хотын нисэх онгоцны буудалд 11:25 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа зочид буудалдаа байрлана. Зочид буудалдаа байрласны дараа аялагчид чөлөөт цагаар хотын төвөөр алхаж, Рёмерберг талбайгаар зочилж, дундад зууны үеийн хэв маягтай барилгууд, чулуун гудамж, Майн мөрний эргээр зугаалах боломжтой. Хоол: Онгоцонд
ФРАНКФУРТ - БЕРЛИН
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Франкфуртаас Берлин хот руу Германы хурдны ICE галт тэргээр зорчино. Берлин бол Европын түүх, урлаг, орчин үеийн соёлын томоохон төв юм. Хотын аяллын үеэр Бранденбургийн хаалгыг үзнэ. Энэ нь Герман улсын нэгдлийн бэлгэдэл бөгөөд Берлиний хамгийн алдартай дурсгалын нэг юм. Мөн Германы парламент байрладаг Рейхстагийн ордныг гадна талаас нь үзэж сонирхоно. Шилэн бөмбөгөр орой бүхий энэхүү барилга нь ардчилал, нээлттэй засаглалын бэлгэ тэмдэг болдог. Үүний дараа Берлиний хамгийн алдартай түүхэн гудамж болох Унтер ден Линденээр алхаж хотын уур амьсгалыг мэдэрнэ. Үүний дараа зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөө
GUNS N' ROSES ТОГЛОЛТ
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Аяллын онцлох үйл явдал болох дэлхийн алдарт Guns N’ Roses хамтлагийн амьд тоглолтыг үзнэ. Өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд аялагчид дэлгүүр хэсэх, кафе, музей үзэх зэрэг өөрийн сонирхлоор цагийг өнгөрүүлэх боломжтой. Орой нь Берлин хотын томоохон концертын талбайд зохион байгуулагдах рок хөгжмийн гайхамшигт тоглолтыг үзэж мартагдашгүй дурсамж бүтээнэ. Хоол: Өглөө
БЕРЛИН
Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй өдөр бөгөөд хөтөчтэйгээ зөвлөлдөн өөрийн сонирхлоор өнгөрүүлнэ. Хоол: Өглөө
БЕРЛИН - ФРАНКФУРТ
Өглөөний цай зочид буудалдаа уугаад Берлин хотоос Франкфурт руу галт тэргээр буцна. Франкфурт хотын аяллын үеэр Майн цамхагт гарч хотыг дээрээс нь тольдон харах боломжтой. Энэ цамхаг нь Франкфуртын тэнгэр баганадсан барилгуудын дундаас жуулчдад нээлттэй цөөн цамхгуудын нэг юм. Мөн Зэйл гудамжаар зочилж дэлгүүр хэсэх, бэлэг дурсгал худалдан авах боломжтой. Хоол: Өглөө
ФРАНКФУРТ - УЛААНБААТАР
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфуртын онгоцны буудал руу явна. Онгоц 13:35 цагт хөөрч, Улаанбаатарт 04:45 цагт (+1) газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно. Хоол: Өглөө, Онгоцонд
- 2026
-
2026-06-21 - 2026-06-26Бэлэн байгаа