3,490,000 ₮ / 4ш, 5ө
Бүгд Найрамдах Буриад Ард Улсын нийслэл Улан Үд хот нь тус хотын дундуур урсдаг “Үд” голын нэрээр нэрлэгджээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. Тус хотын газар нутгийн хэмжээ нь 365,7 км2, 500000 орчим хүн амтай, Орос, Буриад, бусад үндэстэн ястан холилдон суудаг урлаг, соёл, ШУ, үйлдвэрийн хот юм. Шашин нь христ, будда болон бусад шашин орно.
1927 оны 6-р сарын 15-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Буриадын 12–р их хамба лам Дашдорж Итигэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 2002 оны 9-р сарын 2-нд лам нар тусгай ёслол үйлдэн 1.5 метрийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад хамба лам Итегэловын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Түүнээс хойш 12-р их хамба Дашдорж Итигэлов-д итгэл биширлээр мөргөн гуйсан хэн бүхний хүсэл биелдэг тухай амнаас ам дамжин яригдаж, дэлхийн өнцөг булан бүрээр хүмүүс ирж залбирал үйлдэн хүслээ шивнэдэг болжээ.