Манай компани 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн Монголдоо төдийгүй АНУ, Япон, БНХАУ, Тайвань зэрэг гадны орнуудад өөрийн салбар компаниудтай, аялал жуулчлалын маркетинг болон үйлчилгээний сүлжээ бүхий групп компани юм.
МАНАЙ АЯЛЛУУД
ГАДНААС ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Гадаадын жуулчин хүлээн авах үйлчилгээ, одоогоор 23 орны 150 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллаж, жилд дундажаар 10 мянга орчим жуулчидыг Монголдоо аялуулахаар хүлээн авч байна.


ГАДААД УЛС ОРОНД АЯЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Гадаад аялал, дэлхийн 40 гаруй улсын 70 орчим чиглэлд гадаад аяллуудыг тогтмол зохион байгуулж, жилд дундажаар 5000 гаруй монгол жуулчдыг аялуулж байна.
ДОТООДЫН АЯЛАЛ
Эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгальд Монгол хүн та тав тухтайгаар, сэтгэл амар аялахад бид газарчилна. Алтай Таван Богд, Улаагчийн хар нуур, Хяргас нуур, Хөвсгөл нуур, Тайга, Мэнэнгийн тал, Дорнод, Буйр нуур, Шилийн Богд, Хархорин, Цагаан Суварга, Хэрмэн цав, Тэрэлж, Хагийн хар нуур, Мөнгөн морьт, Бурхан Халдун уул, Эзэн Чингис хааны нутаг, Хамрын хийд, Сайханы хөтөл гээд та Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрэх дотоод аялал, хөтөлбөрөө бидэнтэй хамт гаргаж аялаарай.


ТУСГАЙ НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ
Хайнан, Чежү, Дубай, Анталяа, Макао, Окинава, Осака, Шизүока, Фүкүшима, Пукет, Бангкок, Сингапур, Себү, Ханой, На Транг зэрэг Монголчуудын амарч, аялах дуртай газрууд руу байнгын нислэг байдаггүй тул ШУУД, ЧАРТЕР, НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ байнга зохион байгуулдаг.
АВТО ТЭЭВЭР /АВТО МАШИНЫ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ/
Монголын хамгийн том аялал жуулчлалын автобаазын нэгийг манай компани эзэмшдэг бөгөөд одоогоор бид дараах тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээг үзүүлж байна.
Японы 4WD 7 жийп болон бусад төрлийн машинаас бүрдсэн 40 гаруй тээврийн хэрэгслээр авто машины түрээсийн үйлчилгээг эрхэлж байна. Манай жолооч нар Монгол улсын зам, маршрутыг сайн мэддэг, мэргэшсэн, жуулчинд аюулгүй, тав тухтай үйлчилгээг үзүүлж чадахуйц туршлагатай хамт олон юм. Бид жил бүр жолооч нараа үйлчилгээ болон аюулгүй байдалд чиглэсэн сургалтад хамруулдаг. Техникийн аюулгүй байдал бол амжилттай аяллын чухал хэсэг байдаг тул авто машины техник, бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж, шаардлага хангасан, аюулгүй машин техникээр үйлчилгээгээ үзүүлдэг.
ЖУУЛЧНЫ БААЗУУД
Мөн бид Монголынхоо үзэсгэлэнт байгальд байрлах, өөр өөрийн онцлог бүхий дараахь 4 жуулчны баазуудыг олон жилийн туршид ажлуулж байна.