1. Та зөвхөн өөртөө найдаж сурна
2. Та сэтгэл хөдлөлөө бүрэн утгаар нь мэдэрнэ
3. Хүмүүстэй харилцаж сурна
4. Та өөрийнхөө замыг өөрөө тодорхойлно
5. Өөрийгөө дэлхийтэй харьцуулахад ямар өчүүхэн болохоо ойлгоно
6. Та өөртөө улам итгэлтэй болно
Жуулчид багатай, хамгийн гайхалтай 15 байгалийн үзэсгэлэнт газар
Бидний амьдарч буй ертөнцөд очиход бэрх, жуулчид цугладаггүй, хүн бүрийн мэдээд байдаггүй маш олон гайхалтай газрууд бий. Номин ногоон өнгийн ус, цэцэгсээр дүүрэн ой, хүрхрээтэй арлууд… Үлгэр шиг сонсогдохгүй байна гэж үү? Бид танд манай дэлхий дээрх хүн бүрийн төдийлөн мэдээд байдаггүй гайхалтай 15 нууцлагдмал газруудыг толилуулж байна.
Благай, Босни Герцеговин
Благай (Blagaj) — энэ бол жижиг хүрхрээ болон номин ногоон усан дунд орших бяцхан тосгон бөгөөд бяцхан цагаан байшингууд нь эгц хадан доор байрладаг өвөрмөц газар юм. Харин тосгоны дунд сүм сүндэрлэн харагддаг. Энэ бол бадарчин болон сүфичүүдийн барьж босгосон ариун газар юм.
Уакачина, Перу
Уакачина (Huacachina) — энэ бол өргөн цөлийн дунд орших хот юм. Энэ хот нь Перугийн нийслэл Лим хотоос өмнө зүг рүү 5 цагийн зайд оршдог аж. Уакачина ердөө 200 орчим хүн амтай. Тиймээс тэнд очоод та өөрийгөө дэлхийгээс тасарсан мэт мэдрэх болно. Мөн та Перугийн элсэн толгод дээгүүр сендбордоор гулгах боломжтой.
Хиллиер нуур, Австрали
Дэлхий дээрх хамгийн ягаан нуурыг хүрээлсэн цагаан элс болон хагдардаггүй далдуу модны ойг төсөөл дөө? Хиллиер нуур нь Австралийн баруун өмнөд хэсэгт, Мидл-Айленд арал дээр оршдог бөгөөд үүнийг анх 1802 онд олж нээж байжээ. Энэ нуур ягаан өнгөтэй бөгөөд бүтэн жилийн турш өнгөө огт сольдоггүйгээрээ гайхалтай. Энэхүү нууранд байдаг өвөрмөц замгууд болон бичил биетүүд ягаан өнгөтэй болгодог гэж үздэг байсан боловч хэд хэдэн судалгаагаар үүнийг нотолж чадаагүй аж. Тиймээс одоог болтол хэн ч энэхүү нуурыг юу ийм өнгөтэй болгодгийг мэдэхгүй. Хиллиерт очих цорын ганц арга бол агаарын тээвэр юм.
Мариета арал, “Hidden Beach”, Мексик
“Нууцлагдмал эрэг” (Playa de Amor) – төрөл бүрийн шувуудаар элбэг, тунгалаг устай нууцлагдмал далайн эрэг. Энэхүү диваажинд очихын тулд сэлэх л хэрэгтэй. Усан доорх агуйгаар хэдхэн минут сэлсний дараа та арлын хэвлийд орших гайхалтай эрэг дээр гарч ирэх болно.
Сильфра хагарал, Исланд
Төсөв мөнгө
Дубай бол хамгийн өртөг өндөртэй хотын нэг. Гэхдээ энэ нь тийшээ явахын тулд та заавал саятан байх ёстой гэсэн үг биш. Бага өртгөөр Дубай руу аялж болно гэвэл та итгэх үү? "Hilton Garden Inn" зочид буудал сүүлийн үед тав тухтай байдал болон үнэ өртгийн боломжоороо аялагчдын дунд алдаршаад байна. Мөн таксинууд нь маш хямд бөгөөд тоолууртай байдаг учраас өртгөө хянахад тань тусална. Метро ч гэсэн аялахад хямд. Хэрвээ та боломжийн үнээр амттай хоол идэхийг хүсвэл Дэйра дахь хоолны газруудыг сонирхоод үзээрэй.
Соёлын өв
Дубайг зорихоор шийдсэн бол соёлын дурсгалт газруудыг заавал өөрийн нүдээр үзээрэй. Дубайд зочилж буй хүмүүс ихэвчлэн тэнгэр баганадсан өндөр барилгууд, олон зуун брэндийн дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг. Гэхдээ энэ хот нь Араб, Исламын уламжлалыг хослуулсан гайхалтай баялаг соёлын өв бүхий хот гэдгийг бид мартсан байдаг. Түүхийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Дубайн музей, Этихад музейгээр зочилж болно. Хэрвээ энэ нь танд хангалттай санагдахгүй байвал Соёлын төвийн Шех Мухаммед төвд очиж, Эмиратын соёлоос суралцаарай.
Хэтэрхий нялуурах хэрэггүй
Хэрэв та хайрттайгаа аялж яваа бол энэ дүрмийг сайн санах хэрэгтэй шүү. Зочид буудал, хувийн амралтын газруудад энэ дүрэм үйлчлэхгүй. Харин эсрэгээрээ гудамжинд явж байгаа бол хайртыгаа үнсэхээ түр азнаарай. Үүнийг хориглодог бөгөөд бүр магадгүй шоронд орж ч мэдэх юм шүү. Тиймээс болж өгвөл аль болох нялуурахгүй байхыг хичээгээрэй. Ганцхан үнсэлт ч биш, тэврэлдэх, гар гараасаа хөтлөлцөх зэргийг ч бас олон нийтийн газар хориглодог .
Шашны баяр ёслолыг анхаарах
Рамадан буюу шашны зан үйл бүхий уг баяр нь сарын хугацаанд үргэлжилдэг байна. Жил бүр тохиох хугацаа нь өөр өөр байдаг. Хэрвээ энэ үеэр нь Дубайд очихоор бол олон нийтийн газар өдрийн цагаар хоол идэхгүй, юм уухгүй, бохь зажлахгүй, тамхи татахгүй байх ёстой. Тухайн шашин танд хамааралгүй байлаа ч усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр уламжлал, ёс заншлыг нь хүндэтгэх хэрэгтэй.
Хэт халуун цаг агаар
Хэрвээ та тавдугаар сард тийшээ аялахаар шийдсэн бол бага зэрэг харамсаж магадгүй л юм. Учир нь энэ үеэр маш халуун байдаг аж. Тиймээс ямар хувцас авч явахаа сайтар анхаараарай. Харин гадуур гарах болбол өглөө эрт гараад, өдөр хэт халуун болохоос өмнө зорьсон ажлаа амжуулаарай. Өдрийн халуунд усанд сэлэх эсвэл агааржуулагчтай өрөөндөө тайван амарч болох юм.
Шөнийн амьдрал
Зарим хүн Дубайг архи зардаггүй газар гэж итгэдэг. Гэхдээ согтууруулах ундааг зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад л худалдаалдаг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн зочид буудал, амралтын газруудад байрладаг байна. Хамгийн гол нь та өөрийгөө 21 нас хүрсэн гэдгийг нотлох бичиг баримтаа биедээ авч явах ёстой.