Манай компани 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн Монголдоо төдийгүй АНУ, Япон, БНХАУ, Тайвань зэрэг гадны орнуудад өөрийн салбар компаниудтай, аялал жуулчлалын маркетинг болон үйлчилгээний сүлжээ бүхий групп компани юм. 

МАНАЙ АЯЛЛУУД 

ГАДНААС ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын жуулчин хүлээн авах үйлчилгээ, одоогоор 23 орны 150 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллаж, жилд дундажаар 10 мянга орчим жуулчидыг Монголдоо аялуулахаар хүлээн авч байна.

ГАДААД УЛС ОРОНД АЯЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаад аялал, дэлхийн 40 гаруй улсын 70 орчим чиглэлд гадаад аяллуудыг тогтмол зохион байгуулж, жилд дундажаар 5000 гаруй монгол жуулчдыг аялуулж байна.

ДОТООДЫН АЯЛАЛ

Эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгальд Монгол хүн та тав тухтайгаар, сэтгэл амар аялахад бид газарчилна. Алтай Таван Богд, Улаагчийн хар нуур, Хяргас нуур, Хөвсгөл нуур, Тайга, Мэнэнгийн тал, Дорнод, Буйр нуур, Шилийн Богд, Хархорин, Цагаан Суварга, Хэрмэн цав, Тэрэлж, Хагийн хар нуур, Мөнгөн морьт, Бурхан Халдун уул, Эзэн Чингис хааны нутаг, Хамрын хийд, Сайханы хөтөл гээд та Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрэх дотоод аялал, хөтөлбөрөө бидэнтэй хамт гаргаж аялаарай. 

ТУСГАЙ НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

Хайнан, Чежү, Дубай, Анталяа, Макао, Окинава, Осака, Шизүока, Фүкүшима, Пукет, Бангкок, Сингапур, Себү, Ханой, На Транг зэрэг Монголчуудын амарч, аялах дуртай газрууд руу байнгын нислэг байдаггүй тул ШУУД, ЧАРТЕР, НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ байнга зохион байгуулдаг. 

АВТО ТЭЭВЭР /АВТО МАШИНЫ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ/

 

Монголын хамгийн том аялал жуулчлалын автобаазын нэгийг манай компани эзэмшдэг бөгөөд одоогоор бид дараах тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээг үзүүлж байна.

45 хүний суудалтай том оврын автобус
22-28 хүний суудалтай дунд оврын автобус
5-7 хүний суудалтай бага оврын автобус

Японы 4WD 7 жийп болон бусад төрлийн машинаас бүрдсэн 40 гаруй тээврийн хэрэгслээр авто машины түрээсийн үйлчилгээг эрхэлж байна.  Манай жолооч нар Монгол улсын зам, маршрутыг сайн мэддэг, мэргэшсэн, жуулчинд аюулгүй, тав тухтай үйлчилгээг үзүүлж чадахуйц туршлагатай хамт олон юм. Бид жил бүр жолооч нараа үйлчилгээ болон аюулгүй байдалд чиглэсэн сургалтад хамруулдаг.  Техникийн аюулгүй байдал бол амжилттай аяллын чухал хэсэг байдаг тул авто машины техник, бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж, шаардлага хангасан, аюулгүй машин техникээр үйлчилгээгээ үзүүлдэг.

ЖУУЛЧНЫ БААЗУУД

  Мөн бид Монголынхоо үзэсгэлэнт байгальд байрлах, өөр өөрийн онцлог бүхий дараахь 4 жуулчны баазуудыг олон жилийн туршид ажлуулж байна.


ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД

 

  • Олимпийн албан ёсны билет борлуулагч, түнш байгууллага.

  • Афин-2004 Зуны олимпийн хөгжөөн дэмжигчдийн аялал зохион байгуулав.

 

  • Доха-2006 Азийн наадмын хөгжөөн дэмжигчдийн аялалыг зохион байгуулав.

 

  • Монголын үндэсний олимпийн хороо, Бээжин -2008 олимпийг зохион байгуулах хороотой “Бээжин -2008 зуны 29-р олимпийн албан ёсны билет борлуулагч”-ийн онцгой эрхийн гэрээ байгуулан ажиллаж энэ олимпийн хөгжөөн дэмжигч 1200 хүний 5-7 хоногийн аялалыг амжилттай зохион байгууллаа.

 

  • Турин-2006 өвлийн олимпийн хөгжөөн дэмигчдийн аялалд 15 хүн оролцуулав.

 

  • Ванкувер-2010 өвлийн олимпийн албан ёсны билет борлуулагчаар ажиллан 50 хүний аялалыг зохион байгуулав.



  • Өмнөд африк улсад зохион байгуулагдсан дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчидийн 80 хүнтэй аяллын багийг амжилттай зохион байгуулсан.

  • Гуанжоу-2010 Азийн наадмын хөгжөөн дэмжигчдийн аялалд  50 хүний аялалыг зохион байгуулав.

 

  • Рио-2016 Зуны олимпийн билет борлуулах онц эрхийн гэрээг Лондонгийн олимп зохион байгуулах хороо, Үндэсний олимпийн хороотой  хамтран зохион байгуулсан. 100 хүнтэй хөгжөөн дэмжигчидын багийн аяллын амжилттай зохион байгуулсан.


  • 2018 онд ОХУ улсад зохион байгуулагдсан дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчидийн 150 хүнтэй аяллын багийг амжилттай зохион байгуулсан.



  • Индонез Улсад болсон Жакарта-2018 Азийн наадмын хөгжөөн дэмжигчдийн аялалд  190 хүний аялалыг зохион байгуулав.


  • Бразил Улсад болсон Фифа-2014 дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчидийн 120 хүнтэй аяллын багийг амжилттай зохион байгуулсан.



  • Лондон-2012 Зуны олимпийн билет борлуулах онц эрхийн гэрээг Лондонгийн олимп зохион байгуулах хороо, Үндэсний олимпийн хороотой  хамтран зохион байгуулсан. 300 хүнтэй хөгжөөн дэмжигчидын багийн аяллын амжилттай зохион байгуулсан.


  • Сочи-2014 өвлийн олимпийн албан ёсны билет борлуулагчаар ажиллан 100  хүний аялалыг зохион байгуулав.



  • Пхенчхан-2018 өвлийн олимпийн албан ёсны билет борлуулагчаар ажиллан 140  хүний аялалыг зохион байгуулав.