НИСЭХ БУУДЛЫН ТУХАЙ

 

Хэсгийн Дэд гарчиг

Чингис хаан олон улсын нисэх буудал нь Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж, 2021 онд нээлтээ хийсэн нисэх буудал юм. Буудал байгуулалтын эхний түвшний санхүүжилт 540 сая ам.долларыг Японоос 40 жилийн хөнгөлөлттэй зээлээр хийсэн байна.

ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Олсон гээсэн эд зүйлс

  • Аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал

  • Дэлгүүр, хоолны газрууд 

  • Терминал төлөвлөлтийн зураг

  • Нисэх буудал дахь хэрэглээний программууд

  • Нэвтрэх боломж

  • Гааль болон улсын хил

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хөшигийн хөндийн буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдаж байна. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулж байна.

  • Зурвасын хэмжээ - 3 600 м

  • Автомашины зогсоол - 825

  • Терминалын талбай - 37 000 м/кв

  • Цамхгийн өндөр - 41 м

ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮЧИН ЧАДАЛ

БУУДЛЫН ТЕХНОЛОГИ

Хөшигийн хөндийн буудлыг Япон улсын хөнгөлөлттэй зээлээр байгуулж байгаа тул зээлийн гэрээний дагуу Японы нийлүүлэгчид голчлон буудлыг өөрийн технологиороо тоноглох юм.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Олон улсын нисэх буудал нь хил дамнаж хийгддэг гэмт хэргүүдийн гол цэг болдог учир Хөшигийн хөндийн буудал нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зохион байгуулагдаж байна. Монголын агаарын тээвэр жил ирэх тутам өргөжиж байгаа тул хил дамнадаг гэмт хэргүүдийг илүү нарийн технологи ба зохион байгуулалтаар илрүүлж аюулгүй болгох нь гол зорилго юм.

Одоогийн гол агаарын хилийн цэг Чингис хаан буудалд голчлон түүхэн эд өлгийн зүйлс, хууль бус сэргээш, палеонтологийн олдвор, хар тамхи, үнэт метал зэргийг нэвтрүүлэх хэргүүд байнга гарч байна. 2010 онд гарсан хамгийн томоохон ноцтой гэмт хэрэг нь Өмнөд Солонгосын 13 жуулчин 15кг алтыг Монгол улсаас хууль бусаар шулуун гэдсэндээ хийж авч гарах гэж байгаад баригдсан хэрэг байна.

Чингис хаан буудлаас олон дахин ачаалалтай шинэ Хөшигийн буудалд гэмт хэрэг илрүүлэлтийг илүү нарийн зохион байгуулалттайгаар илрүүлж дотоодын аюулгүй байдлыг сахих нь буудлын зохион байгуулалтын чухал бүрдэл хэсэг болж байна.

БУУДЛЫГ АШИГЛАГЧ АВИА КОМПАНИУД

Хөшигийн хөндийн буудлыг дотоодын ба гадаадын авиа компаниуд Монголын нутаг дахь гол ба холбоос баазаа болгохоор төлөвлөн ажиллаж байна.

  • МИАТ

  • Аэро Монголиа

  • Хүннү Эйр

  • Кориан Эйрлайнс

  • Аэрофлот

  • Луфтханза

  • Эйр Чайна

  • Туркиш Эйрлайнс