ШЕНГЕНИЙ ВИЗИЙН ТУХАЙ
Шенгений бүс нутаг гэдэг нь Европын 26 орон болох Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португаль, Словак, Словен, Испани, Швед зэрэг Европын Холбооны гишүүн улс болон Исланд, Норвеги, Швейцарь, Лихтенштейн зэрэг улсууд байх бөгөөд дээрх бүс нутгийн иргэд харилцан визийн шаардлагаас чөлөөлөгддөг, чөлөөтэй зорчих боломжтой бүс нутаг юм.
Гуравдагч орны иргэн нь тус бүс нутагт аялах тохиолдолд Шенгений виз авах шаардлагатай ба эдгээр улсуудад визгүй зорчих боломж бүрдэх юм.
ШЕНГЕНИЙ ВИЗИЙГ ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ?
Шенгений визээр Шенгений бүсийн бүх улсад зорчих эрхтэй боловч виз мэдүүлэгч нь аль улсыг зорьж буйгаас хамаарч “ХААНА, АЛЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ЭСВЭЛ КОНСУЛЫН ГАЗАР”-т хандах талаар нарийвчилсан зохицуулалттай байдаг.
- Виз мэдүүлэгч нь Шенгений зөвхөн нэг улс руу зорчих тохиолдолд тухайн улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт хандана.
- Виз мэдүүлэгч нь Шенгений хоёр болон түүнээс дээш улс руу зорчих, аялах тохиолдолд аль улсад нь хамгийн олон хоног байх буюу аяллын үндсэн зорилго болох улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.
- Хэрэв аяллын үндсэн зорилго болох улс нь тодорхойгүй, мөн түүнчлэн Шенгений хэд хэдэн улсаар дамжин зорчих тохиолдолд Шенгений бүсээр хамгийн эхэнд нэвтрэх улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.
- Шенгений бүсийн бусад улсын богино хугацааны буюу 90 хүртэлх хоногийн визийг олгох харилцан тохиролцоотой байдаг бөгөөд зорчих улсаасаа хамаарч доорх орнуудын Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлэх боломжтой.
1. ХБНГУ-ын ЭСЯ. /ХБНГУ-ын Элчин сайдын яаманд: Герман, Австри, Бельги, Дани, Финланд, Грек, Исланд, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Португал, Словени, Испани, Швед, Лихтенштейн зэрэг орнууд руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/
2. Бүгд Найрамдам Чех Улсын ЭСЯ. /Чех улсын элчин сайдын яаманд: Чех, Эстони, Литва, Польш, Словак, Швейцар улс руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/
3. Бүгд Найрамдах Франц улсын ЭСЯ /Шенгений эхний зорчих улс нь Франц улс байх тохиолдолд/
4. Унгар улсын ЭСЯ /Шенгений эхний зорчих улс нь Унгар улс байх тохиолдолд/
5. Бүгд Найрамдах Итали улсын ЭСЯ. /Шенгений эхний зорчих улс нь Итали улс байх тохиолдолд/
Дээрх элчин сайдын яамны цахим хуудсанд доорх линкээр холбогдоно уу!
- Чех улсын элчин сайдын яам: www.mzv.cz
- Франц улсын элчин сайдын яам: www.mn.ambafrance.org
- Герман улсын элчин сайдын яам: www.ulan-bator.diplo.de
- Унгар улсын элчин сайдын яам: www.ulanbator.mfa.gov.hu
- Итали улсын элчин сайдын яам: www.ambulaanbaatar.esteri.it
Шенгений визтэй холбоотой анхаарах зүйлс
- Шенгений виз нь хагас жилд /180 хоногт/ ихдээ 90 хоног байх боломжтой богино хугацааны виз бөгөөд хэрэв урт хугацааны зорилгоор зорчих гэж буй тохиолдолд тухайн улсын дотоодын хууль журмын дагуу “Шенгений бус” зорчихоор төлөвлөж буй улсын үндэсний виз зайлшгүй мэдүүлэх шаардлагатай.
- Байх хугацаа (Duration of stay)– Шенгений орнуудад байж болох хугацаа бөгөөд /Шенгений бүсийн хил давсан үеэс эхлэн визний хүчинтэй хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ/ аль нэг улс руу орсон өдрөөс эхлэн өдөр тоологдож эхэлнэ.
- Визийн хүчинтэй хугацаа (Visa Validity) – визийн заасан тодорхой хүчинтэй хугацаанд буюу визээ ашиглаж хил нэвтрэх боломжтой хамгийн сүүлийн хугацааг заана. Байх хугацаа хэдэн хоногоос үл шалтгаалан визийн хүчинтэй хугацаанд л тус бүс нутагт байх боломжтой юм. (Жишээ нь байх хугацаа 10 хоног байлаа гэхэд 2018.01.01-нээс 01.20-ны өдрийн хүртэл визийн хүчинтэй хугацаа байхад энэ хооронд л орж, гарах ангиллаасаа хамааран 10 хоног л байх ёстой. 01.15-ны өдөр хилээр нэвтэрлээ гэж үзэхэд мөн л байх хугацаанаас үл шалтгаалан 20-ны дотор гарсан байх шаардлагатай юм.Хэрэв тодорхой шалтгаанаар оройтож орж ирсэн тохиолдолд 1удаа виз сунгах боломжтой байдаг)
- Гарах хугацаанаас хэтэрсэн тохиолдолд, цаашдын Шенгений виз мэдүүлгийн хариу 1-2 сар сунгагдах, виз гарахгүй байх магадлал өндөр болох бөгөөд урт хугацаагаар хэтэрсэн тохиолдолд 2-5 жилийн хорих ялын эрсдэл бий болно. Визний төлбөр нь тус улсын банкны ханшнаас мөн ямар төрлийн виз мэдүүлж байгаагаас шалтгаалан өөр өөр байх тул нягтлан харах нь зүйтэй юм.
- 90-ээс дээш хоног оршин суух болон Их дээд сургуульд сургуульд виз мэдүүлэх бол иргэн та Шенгений виз бус үндэсний виз авах шаардлагатай. /S ангиллын виз буюу Оюутаны виз мэдүүлэгч иргэн нь Хэрэв тухайн виз мэдүүлж буй улсын Их, Дээд сургууль болон Академид тэтгэлэг авсан тохиолдолд визийн хураамж тодорхой хэмжээгээр хөнгөлөгдөх үндэслэл болон/
- Шенгений визэнд 6-гаас доош насны хүүхэд хураамжаас чөлөөлөгдөнө.
Татгалзсан хариу авсан бол
Татгалзсан хариуг ЭСЯ бичгээр өгнө. Энэхүү татгалзсан хариунд шалтгааныг дэлгэрэнгүй бичсэн байдаг. Мөн Тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр виз татгалзсан хариуг тайлбарлах болон иргэдийн өргөдлөөр шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу. Та дахиад хэдийд ч бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой.
Шенгений виз нь хилээр нэвтрэн орох баталгаа биш.
Шенгений нутаг дэвсгэрийн хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг зөвхөн хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Таныг хил нэвтрэх үед хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна таны санхүүжих баримт, байх хугацаа, оршин суух зорилго болон эрүүл мэндийн даатгалын баримтын талаар мэдээлэл өгөх бусад баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт өгсөн баримт бичгийнхээ нэг хувийг (урилга, зочид буудлын захиалга, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) биедээ авч яваарай.
ШЕНГЕНИЙ ГИШҮҮН ОРНУУД
1. Австри
2. Бельги
3. Чех
4. Дани
5. Эстони
6. Финланд
7. Франц
8. Герман
9. Грек
10. Унгар
11. Исланд
12. Итали
13. Латви
14. Лихтенштейн
15. Литва
16. Люксембург
17. Мальт
18. Голланд
19. Норвег
20. Польш
21. Португал
22. Словак
23. Словени
24. Испани
25. Швед
26. Швейцар
АНЭУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ
Хэрэв та визгүй оршин суугч бол ирэхээсээ өмнө АНЭУ-ын виз авах шаардлагатай. Та АНЭУ-ын виз мэдүүлэх хоёр маягтын аль нэгээр нь өргөдөл гаргах ёстой. Элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх боломжтой. Хоёр дахь сонголт нь бага цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Гэхдээ АНЭУ-ын цахим визний схемд зөвхөн 22 үндэстэн хамрагдах боломжтой. Хэрэв та эдгээр үндэстний аль нэгэнд харьяалагддаг бол өөртөө маш их цаг хугацаа, мөнгөө хэмнэх болно.
АНЭУ-д хэрхэн виз авах вэ?
Арабын Нэгдсэн Эмират бол дэлхийн Ойрх Дорнод дахь улс юм. Тиймээс, хэрэв та АНЭУ-д зочлохоор төлөвлөж байгаа бол виз мэдүүлэх шаардлагатай. Кувейт, Оман зэрэг хөрш зэргэлдээ орнууд танд чөлөөтэй зорчих боломжийг олгодог. Гэхдээ хэрэв та өөр улсаас ирсэн бол АНЭУ руу явахаасаа өмнө виз мэдүүлж болно.
Визийн мэдүүлгийг онлайнаар авах боломжтой тул эдгээр өдрүүдэд виз мэдүүлэх үйл явц илүү хялбар болж байна. Та хамгийн ойрын Арабын Нэгдсэн Эмират Улсын элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх боломжтой. Визийн үйл явцын талаарх өргөдөл гаргахын тулд та дараах аргыг ашиглаж болно.
e Сувгийн портал
GDRFA
Гар утасны программууд: GDRFA Dubai app, ICA UAE e Channels app.
Арабын нэгдсэн Эмират улсын жуулчдад визийн зөвшөөрөл олгоход ихэвчлэн XNUMX-XNUMX хоногоос дээш хугацаа шаардагдана. Гэхдээ бизнесийн виз гэх мэт бусад төрлийн визний хувьд батлагдахад дахиад хэдэн өдөр шаардлагатай болно.
Визний мэдүүлэгтээ хэрхэн яаж туслах вэ?
Та АНЭУ-ын виз мэдүүлэх хүсэлтээ өөрөө гаргаж болох боловч визний материалд тусламж хэрэгтэй бол найдвартай визний үйлчилгээнд хамрагдах боломжтой. Та өөрт ойрхон визний үйлчилгээг хайж болно. Таны харьяалал, цаг хугацаа зэргээс шалтгаалан нэг үйлчилгээ нь нөгөөгөөсөө илүү тохиромжтой байж болно.
АНЭУ-ын цахим виз гэж юу вэ?
АНЭУ-д зорчих иргэдэд цахим виз олгож эхэллээ. Цахим виз нь цахим виз бөгөөд үүнийг нэг удаагийн виз гэж нэрлэдэг. Энэхүү виз нь 90 хоногийн хугацаатай. Тасалбар нь асуудалгүй шалгахын тулд нууц үгээ оруулжээ. Evisa нь АНЭУ-ын мужийн харьяа АНЭУ-ын бүх эмиратуудад ашигтай байдаг.
АНЭУ-Д ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
EVisa-тай зочид Арабын Нэгдсэн Эмират улсад хамгийн ихдээ 30 хоногийн хугацаанд нэг удаагийн нэвтрэх боломжтой. Таны айлчлал нь зөвхөн бизнес эсвэл аялал жуулчлалын чиглэлээр хязгаарлагддаг тул та цалинтай ажил, ажил хайж чадахгүй.
БАРИМТ БИЧЛЭГДЭХ ВЭ?
Хэрэв та АНЭУ-ын цахим виз авах эрхтэй гэдгээ мэдсэн бол онлайнаар өргөдөл гаргаж болно. Та өргөдөл гаргахад шаардлагатай бүх зүйлийг хангаж чадах эсэхээ шалгах хэрэгтэй. Энд танд хэрэгтэй зүйл байна:
Зөв паспорт - бүх өргөдөл гаргагч нэвтрэх эрхтэй байх шаардлагатай. Энэ нь АНЭУ-д ирсэн өдрөөс хойш дор хаяж зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Хэрэв баримт бичгийн хугацаа үүнээс эрт дуусвал та үүнийг шинэчлэх шаардлагатай. Үгүй бол та АНЭУ-ын визээ авах боломжгүй болно.
Паспортын скан - JPEG форматаар скан хийх эсэхийг шалгана уу.
Паспортын зураг - гэрэл зураг нь паспортын зургийн стандартыг хангасан байх шаардлагатай. Цагаан дэвсгэр дээр авсан эсэхийг шалгаад камер руу эгцлэн хараарай. Нүдний шил зүүж болохгүй, шашны шалтгаанаас бусад тохиолдолд толгойн өмсгөл өмсөхийг хориглоно.
Зөв и-мэйл хаяг - визнийхээ хуулбарыг танд и-мэйлээр илгээх болно. Визийг хэвлэх шаардлагатай тул та данс руугаа нэвтрэх эрхтэй эсэхээ шалгаарай.
Төлбөрийн хэрэгсэл – Өргөдөл гаргах явцад та төлбөрөө хийхийг хүсэх болно. Энд танд онлайн төлбөрийн арга хэрэгтэй.
Хүүхэдтэй хамт аялахдаа тухайн хүүхэд визтэй байх шаардлагатай. Тиймээс та зураг, паспортын хуулбар, төрсний гэрчилгээг англи эсвэл араб хэл дээр хөрвүүлсэн байх шаардлагатай.
Стандарт боловсруулалт -
Таны визний мэдүүлгийг долоон хоногийн дотор хянах бөгөөд үнэ нь 134.00 ам.доллар (үйлчилгээний төлбөр багтсан).
Яаралтай боловсруулах -
Та тав хоногийн дотор визээ авах бөгөөд нийт үнэ нь 164 ам.доллар (үйлчилгээний төлбөр багтсан).
Супер яаран боловсруулалт - энэ бол хамгийн хурдан сонголт юм. Та eVisa-г ердөө 72 цагийн дотор авах бөгөөд танд 194 доллар (үйлчилгээний төлбөр багтсан) хураамж төлнө.
ЯПОН УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ
Монгол улсын иргэн дараах журмын дагуу виз мэдүүлнэ
Мэдүүлэх
1.1. Бүрдүүлэх бичиг баримт нь Япон улсад зорчих зорилгоосоо хамааран харилцан адилгүй тул дараах нөхцөлүүдтэй сайтар танилцсаны үндсэн дээр бүрдүүлнэ үү. Бичиг баримт дутуу, хангалтгүй тохиолдолд хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.
1.2. Бүрдүүлсэн бичиг баримтын агуулга нь ямар нэгэн асуудалтай байх тохиолдолд, шалгах хугацаанд хариу шийдэгдэхгүй хойшилж болно. Мөн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан, бичиг баримтыг Гадаад хэргийн яам /Токио/ рүү явуулан шалгуулах тохиолдол ч байж болзошгүй тул зорчих өдөр, виз олгогдох хугацаа зэргийг сайтар тооцоолсны үндсэн дээр мэдүүлнэ үү.
1.3. Мэдүүлгийг дараах цагийн хуваарийн дагуу хүлээн авна. Эмнэлгийн яаралтай тусламж авах, амь насанд нь ноцтой аюул учирсан зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх тохиолдолд, хуваарь харгалзахгүй хүлээн авах тул урьдчилан тус ЭСЯ-ны Консулын албатай холбогдоно уу.
Визийн мэдүүлэг хүлээн авах хуваарь:
Даваа – Баасан гарагуудад өдөр бүр 9:30-12:00 хүртэл
/Тус ЭСЯ-ны амралтын өдөр хамаарахгүй/
Олгох
2.1. Мэдүүлгийг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 3 хоногт шалгаж шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, даваа гаригт мэдүүлсэн тохиолдолд, тухайн долоо хоногийн пүрэв гаригт паспортыг буцаан олгоно.
2.2. Виз олгохоос татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй болно.
2.3. Паспортыг дараах хуваарийн дагуу буцаан олгоно. Эмнэлгийн яаралтай тусламж авах, амь насанд нь аюул учраад байгаа зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас яаралтай виз авах хэрэгтэй тохиолдолд, хуваарь харгалзахгүй олгох тул урьдчилан тус ЭСЯ-ны Консулын албатай холбогдоно уу.
Паспорт буцаан олгох хуваарь:
Даваа – Баасан гаригуудад өдөр бүр 14:30-16:30 хүртэл
/Тус ЭСЯ-ны амралтын өдөр хамаарахгүй/
Хураамж
Хураамжийг эндээс харна уу.
Мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт
Бүрдүүлэх бичиг баримт нь визийн ангиллаас хамааран харилцан адилгүй байх тул дор дурдсан холбогдох хуудас руу орж танилцана уу.
4.1. “Богино хугацаа” ангиллын виз
-- Аяллын зорилгоор зорчих
-- Эмнэлгийн үзлэг, эмчилгээнд хамрагдах зорилгоор зорчих
-- Бизнесийн зорилгоор зорчих
-- Хуучин автомашин, бараа бүтээгдэхүүн импортлох зорилгоор зорчих
-- Бизнесийн зорилгоор олон удаа зорчих
-- Нийгэм, соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, эрдэмтэд, урлагийн алдартнууд олон удаа зорчих
-- Ах дүү, найз нөхөд, төрөл садныдаа зочлох зорилгоор зорчих
-- Арга хэмжээнд оролцох зорилгоор зорчих /спортын уралдаан тэмцээн, үзэсгэлэн яармаг гэх мэт/
-- Богино хугацааны олон удаагийн виз
4.2. “Дамжин өнгөрөх” ангиллын виз
4.3. Хөдөлмөр эрхлэх, урт хугацаагаар оршин суух зорилгоор зорчиход авах виз
-- ОСЗ-ийг авсны үндсэн дээр мэдүүлэх виз
-- Тусгай ангиллын виз /Япон улсын иргэний гэр бүл зэрэг/
Холбоос
ГХЯ-ны визийн тухай цахим хуудас
Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх албаны цахим хуудас
Лавлах утас:
Тус ЭСЯ-ны Консулын алба
Утас: +976-11-320777
Даваа-Баасан гаригуудад 9:00-17: 45 /13:00-14:00 Завсарлага/
Амралтын өдрүүдийг эндээс харна уу.
ГХЯ-ны Консулын газрын Визийн хэлтэс
Утас: +81-3-3580-3311
Даваа-Баасан гаригуудад 10:00-12:00, 14:00-16:00
ГХЯ-ны Визийн мэдээллийн төв
Утас: +81-3-5501-8431
БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ
ЗӨВЛӨМЖ
Та өөрийн мэдээллийг үнэн зөвөөр мэдүүлэх болон зорчих зорилго, аялаад ирэх санхүүгийн чадамжаа бүрэн нотолж харуулах хэрэгтэй.
Солонгос улсад байх хугацааны хаяг нь зочид буудлын хаягаар зорчих тохиолдолд виз мэдүүлэхэд заавал захиалга хийн баталгаажуулсан байх шаардлагагүй бөгөөд урьдчилан төлөвлөж буй хөтөлбөрийн дагуу зочид буудлын хаяг бичиж болох бөгөөд виз олгогдсоны дараа БНСУ-ын хилээр нэвтрэх үед албан ёсны захиалга хийж баталгаажуулсан зочид буудлын хаягаар зорчих хэрэгтэй.
АНХААРУУЛГА
БНСУ-аас МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-ны ВИЗ ОЛГОЛТ НЬ КОНСУЛ ТУХАЙН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙГ БНСУ-д ЗОРЧИХЫГ САНАЛ БОЛГОЖ БУЙ БӨГӨӨД БНСУ-ын ХИЛЭЭР НЭВТРЭХ ҮЕД ДАХИН ШАЛГАДАГ БОЛОХЫГ АНХААРНА УУ.
ЭНГИЙН АЯЛЛЫН ВИЗ (С-3-9)-ээр БНСУ-д ХИЛ НЭВТЭРСНИЙ ДАРАА ВИЗНИЙ АНГИЛАЛ СОЛИХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ТУЛ ТА ВИЗ МЭДҮҮЛЭХДЭЭ ЗОРЧИХ ЗОРИЛГЫН ДАГУУ ТОХИРСОН АНГИЛЛААР ВИЗЭЭ МЭДҮҮЛНЭ ҮҮ.
ЭСЯ-нд ВИЗ МЭДҮҮЛЭХЭЭР БҮРТГЭГДСЭН МАТЕРИАЛ БОЛОН БУСАД НЭМЭЛТ МАТЕРИАЛЫГ БУЦААН ОЛГОДОГГҮЙ ТУЛ ИРГЭН ТА ӨӨРТ ХЭРЭГТЭЙ ЭХ ХУВЬ МАТЕРИАЛЫГ ХУУЛБАРЛАН АВЧ ҮЛДЭНЭ ҮҮ.
САНАМЖ
1. Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
2. Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгөх тохиолдолд болон визний хууль бус үйлдэл зэрэг нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдийг Монгол улсын хуулийн дагуу зохицуулалт хийх бөгөөд БНСУ-ын визний журам /Удирдамж/-ын дагуу "Хязгааргүй"-ээр визний мэдээллийн нэгдсэн системд байрлуулж БНСУ-ын хилээр нэвтрэхийг хязгаарлана. /2019.09.16-аас хэрэгжинэ./
3. Бүх бичиг баримт зөвхөн тухайн баримтад заасан хүчинтэй хугацаан дотор ирүүлэх хэрэгтэй ба хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сарын дотор зөвхөн гаргасан баримт бичгийг ирүүлж болно.
4. Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасаж болно.
5. Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.
6. Виз мэдүүлэхэд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж /шалгаж/ дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад виз мэдүүлсэн бичиг баримтыг буцаан олгохгүй.
7. Паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаанд хүчинтэй байх
8. Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцөлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.
9. Урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх эсхүл Хууль зүйн яамнаас тогтоосон оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд сүрьеэгийн оношилгооны хуудас зайлшгүй бүрдүүлж өгнө. /Дараах хүмүүст хамааралгүй: Дипломат/Албан ажлын виз мэдүүлэгч, 6-с доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй/
Өмнө нь солонгос улсад оршин суух хугацаандаа хууль бусаар оршин сууж байсан, хугацаа хэтрүүлсэн иргэд виз мэдүүлэх эрхээ шалгуулсны дараа виз мэдүүлнэ.
1. Виз мэдүүлэх эрх нь нээгдсэн боловч визний хариу сөрөг гарах тохиолдол бий.
2. БНСУ-ын ЭСЯ-нд тайлбар, амлалт бичиг нэмж бичих шаардлагатай.
Хэрэв өмнө нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол виз олгогдохгүй байх нөхцөлүүд:
1. БНСУ-аас баривчлагдаад ирсэн тохиолдолд 5 жил
2. Өөрийн хүсэлтээр буцсан тохиолдолд 1 жил
3. 2002 оны Өршөөлийн Е-9 ангиллын визийг авсан хэдий ч хугацаандаа нутаг буцаагүй тохиолдолд 3 жил
4. 2002 оны Өршөөлийн Е-9 ангиллын визийг авалгүй нутаг буцсан тохиолдолд 1 жил
5. Гэмт хэрэгт холбогдон албадан гаргагдсан тохиолдолд виз олгохгүй
6. Өөрийн нэр дээр болон өөр хүний нэр дээр гадаад паспорт ашиглан оршин сууж байгаад ирсэн тохиолдолд 5 жил тус бүрээр Инчоны буудлаас гарснаас хойш хугацаагаар тооцно.
Хэрэв виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол:
1. Виз мэдүүлэхэд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлнэ. /2019.09.16-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн./
2. Гэрлэлт болон цагаачлах виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу өгсөн өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлнэ.