Сакура аялал - Токио/Киото

Сакура аялал - Токио/Киото

7 Шөнө / 8 Өдөр нь 5'900'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99062826

аяллын зөвлөхтэй холбогдоорой

    Аяллын зардалд багтсан: 

- Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж:  1,095,000 төгрөг төлнө/ Мөн зочид буудлын одны зэрэглэл сайжруулах бол тухайн өдрийн өрөөний үнийн сонголтоор ойролцоогоор 3,000,000 төгрөг орчимоор нэмэгдэнэ. 
- Халуун рашаантай буудалд нэг хонох зардал
- Хөтөлбөрт орсон Япон хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ 
- Жуулчны автобусны үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Визний хураамж
- Монгол хэлтэй хөтөч
  Аяллын зардалд багтаагүй:
-          “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
-          Хувь хүний хэрэглээний зардал
-          Чөлөөт өдрийн хоол болон унааны зардал
-           Оройн хоолнууд

Аяллын зардалд багтсан:

  •   Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж:  1,095,000 төгрөг төлнө/ Мөн зочид буудлын одны зэрэглэл сайжруулах бол тухайн өдрийн өрөөний үнийн сонголтоор ойролцоогоор 3,000,000 төгрөг орчимоор нэмэгдэнэ.

  •   Халуун рашаантай буудалд нэг хонох зардал

  • Хөтөлбөрт орсон Япон хоол     

  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

  • Жуулчны автобусны үйлчилгээ

  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

  •  Визний хураамж 

  •               Монгол хэлтэй хөтөч 

Аяллын зардалд багтаагүй:

  •      “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
       Хувь хүний хэрэглээний зардал

  •    Чөлөөт өдрийн хоол болон унааны зардал

  •               Оройн хоолнууд

Товч хөтөлбөр

Өдөр 1
. УБ-Нарита
Өдөр 2
. Сайтама - Токио
Өдөр 3
. Токио - Хамамацү
Өдөр4.
Киото - Осака
Өдөр 5
. Осака - Киото
Өдөр 6
. Киото - Нара
Өдөр 7
. Шизүока - Нарита
Өдөр 8
. Нарита - УБ
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
. УБ-Нарита

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт  нутгийн хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Ойролцоогоор 16:30-20:00 цагийн хооронд Шибуяад байх ба эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. 21:30 цагт зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч байрлан амарна.

Өдөр 2
. Сайтама - Токио

 Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унаа байхгүй – Санал болгох нэмэлт аялалаас сонгож болно/

Өдөр 3
. Токио - Хамамацү

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 08:15 цагт цуглаад автобусаар Токио хотын аялал хийх ба Токио хотын Марүноүчигээр аялангаа Токиогийн галт тэрэгний буудал болон эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнг үзнэ. Дараа нь дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Өдрийн хоолны дараа Хамамацү хот руу явна. 21:30 цагийн үед зочид буудалдаа очно.

Өдөр4.
Киото - Осака

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Автобус өглөө 08:15 цагт хөдлөөд Киото хот руу явна. Энэ өдөр  Киото хотын Ханами Кожи гудамжыг үзнэ. Энэ гудамж нь Гэйша нарын амьдардаг Гиён дүүрэгт байдаг жуулчид Гэйшаг хархаар зорин очдог. Мөн Понточо гудамж болон Фүшими Инари шинто шашны сүмийг үзнэ. Энд цагаан будааны бурхан Инарид зориулсан олон бунхан мөн хамгийн алдартай нь тори хаалганууд байдаг.  Өдрийн хоолны дараа Осака хот руу явна. Осака хотод алдартай Дотонбори худалдаа хоолны гудамжаар аялна. Орой 20:40 цагийн үед халуун рашаантай зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 5
. Осака - Киото

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө.  Өглөө 08:00 цагт Япон улсын эртний Киото хотын аяллаар алтан сүм Кинкакүжи болон  Кёмизүдэра сүм болон Киото хотын эртний гудамжаар аялна. /Энд өөрийн хүсэлтээр кимоно түрээслэж өмсөж болох ба захиалгыг өмнө нь өгнө. Зардлыг өөрсдөө төлнө. Ойролцоогоор өдрийн түрээс нь бүх өмсгөлтэйгээ 4000 – 10000 иен орчим байна./  Дараа нь Сакура цэцэг Хирано сүмийн цэцэрлэгт хүрээлэнд үзнэ. Орой зочид буудалдаа 20:00 цагт байрлан амарна.

Өдөр 6
. Киото - Нара

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:15 цагт цуглан эртний сүм хийдээрээ алдартай Япон улсын хамгийн анхны хот байгуулагдсан Нара хот руу явна. Нара хотод Японы Буддын тэргүүн гол сүм болох Тодайжи сүм үзнэ.  Энэ сүм 752 онд байгуулагдсан бөгөөд бурхадын ариун амьтан болох буга олноороо байдгаараа алдартай. Орой 18:00 цагийн үед  халуун рашаантай зочид буудалдаа байрлан амарч оройн хоол зооглоно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж залуужуулдаг увдистай.

Өдөр 7
. Шизүока - Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. 09:00 цагт цуглаад Шизүока мужд байдаг  Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн төвд 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг.  Өдрийн хоолны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна мөн Сакура цэцэг үзнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Орой Наритагийн зочид буудалдаа байрлан амарна.  

Өдөр 8
. Нарита - УБ

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:40 д хөөрч, Улаанбаатарт  19:15 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд

Израил улсын аялал

8 Шөнө / 9 Өдөр
15'000'000 ₮ Захиалах

Дубай, Абу Даби хотын шууд нислэгтэй аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'490'000 ₮ Захиалах
Special

Фукуок арлын шууд нислэгтэй аялал

8 Шөнө / 9 Өдөр
4'690'000 ₮ Захиалах
Special

Бээжин - Юниверсал Студио Аялал

4 Шөнө / 5 Өдөр
3'290'000 ₮ Захиалах
Special

Японы хаврын богино аялал

4 Шөнө / 5 Өдөр
4'900'000 ₮ Захиалах
Special