Японы хаврын богино аялал

Японы хаврын богино аялал

4 Nights / 5 Days нь 4'900'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99062826

аяллын зөвлөхтэй холбогдоорой

  • One-of-a-Kind Itinerary Designed for You
  • Hand-Selected Luxury Accommodations
  • Exclusive Insider-Access Opportunities and Inspiring Sightseeing
  • English-Speaking Local Guides
  • Airport Meet and Greet with Private Transfers
  • Full Breakfast Daily
  • Entrance Fees and Taxes
  • 24/7 On-Call Support

           

 Аяллын зардалд багтсан:

 Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд  2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар  байрлах  төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 850,000 төгрөг төлнө/

  •   2 талын онгоцны тийз

  •   Хөтөлбөрт орсон Япон хоол     

  •   Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

  •   Жуулчны автобусны үйлчилгээ

  •   Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

  •   Визний хураамж 

  •    Монгол хэлтэй хөтөч 

            Аяллын зардалд багтаагүй:

      “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал


  •     Хувь хүний хэрэглээний зардал

  •     Ирэх, явах өдрийн өдөр, оройг хоол

Товч хөтөлбөр

Өдөр 1
. Улаанбаатар – Нарита - Токио
Өдөр 2
. Токио /Чөлөөт өдөр/
Өдөр 3
. Токио хотын аялал
Өдөр 4
. Фүжи уул
Өдөр 5
. Нарита – Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
. Улаанбаатар – Нарита - Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад  Шибүяа галт тэрэгний буудалд очно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж 13 сая хүн амтай нийслэл Токио хотын соёл, нийгэмтэй танилцана. Дараа нь зочид буудалдаа 21:00 цагийн үед очиж байрлан амарна. 

Өдөр 2
. Токио /Чөлөөт өдөр/

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унааны үйлчилгээ байхгүй ч хөтөчтэй зөвлөлдөөд хөтөлбөрт ороогүй газруудаар аялаарай. /

Өдөр 3
. Токио хотын аялал

Өглөөний цай зочид буудалдаа уугаад 08:15 –аас Токио хотын нэр хүндтэй газраар аялна. Эхлээд эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа  дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350метрийн өндөр дээрээс харна.  Үүний дараа Японы халуун рашаанд орох ба Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг. Орой зочид буудалдаа ирж амарна.


Өдөр 4
. Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:15 цагт цуглан  дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалдаа амарна.

Өдөр 5
. Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт  18:50 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд

Турк улсын аялал

7 Nights / 8 Days
4'490'000 ₮ Захиалах
Special