Улаанбаатар - Истанбул - Кайр
09:00 цагт Улаанбаатар хотоос Истанбул хотруу ниснэ. Истанбул-д орон нутгийн цагаар 13:30 цагт газардана. Дараагаар нь Египетийн нийслэл Кайр хотруу нисэх бөгөөд Кайр хотод газардаж, орон нутгийн хөтөч жолооч нартай уулзан, зочид буудалдаа хүргүүлээд, бүртгэл хийлгэн амарна.
Кайр хотын аялал - Сфинкс - Египетийн Музей
Энэ өдөр бид Кайр хотын музейгээр аяллаа эхлэх ба тэнд алдарт мумми болон үнэт олдворуудыг үзсэний дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гизагийн пирамидийг харангаа өдрийн хоол иднэ. Хоолны дараа бид Пирамид болон Сфинксээр зочилж үзэх болно.
Хоол: Өглөө, өдөр, орой
Кайр - Мемфис хотын аялал
Энэ өдөр өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод, Мемфис хотруу аялалдаа гарна. Мемфис хот нь Кайр хотоос 30км зайтай бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Энэхүү хот нь эртний гайхамшигт Пирамидуудын ойролцоо байдаг бөгөөд түүхийн дурсгалт олон үзвэртэй газар юм. Хоол: Өглөө, өдөр, орой
Кайр - Луксор хотын аялал
Энэ өдөр бид Луксор хотруу орон нутгийн нислэгээр нисэх бөгөөд Карнакийн ариун сүм, алдарт Алабастрийн урлал, сийлбэрийн үйлдвэрт зочилно. Өдрийн хоолны дараагаар Луксор хотын сүмээр зочилж, дараагаар нь 5 одтой Jolie Ville зочид буудалдаа байрлан амарна. Хоол: өглөө, өдөр, орой
Луксор - Хургада
Өглөөний цайны дараа бид Луксор хотын зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хаадын хөндийгөөр аялах бөгөөд дараагаар нь аяллын дараагийн хэсэг болох Хургада хотруу хөдлөнө. 4-5 цаг явах бөгөөд Улаан тэнгисийн эргийн Хургада хотод 'all inclusive' буюу хоол болон уух юмс үнэгүй далайн эргийн ресортод байрлан аян замын алжаалаа тайлна. Хоол: Өглөө, өдөр , орой
Хургада хотын чөлөөт өдөр
Энэ өдрүүдэд бид улаан тэнгисийн эрэг дээрх чөлөөт өдрүүдийг амарч өнгөрүүлнэ. Хургада бол Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40км үргэлжилэх хот юм. Энэ хот нь усанд шумбах , сэлэхэд таатай байдлаараа алдартай, бөгөөд олон тооны дэлгүүр болон цагийг зугаатай өнгөрөөх газруудтай. Буудалдаа өглөө, өдөр, оройн хоолнууд бүгд буфетээр ба нутгийн пиво, вино, ундаа болон хатуу ундаанууд бүгд төлбөргүй. Нэмэлт төлбөртэй үзвэр:
Далайд завиар аялах 1 хүний 75 доллар
Завиар Улаан тэнгист хөвч, шумбах, сэлэх болон өнгө алагласан халуун орны загаснуудыг цэнгэг далайд харах боломжтой. Хүн амьдардаггүй элсэн эрэг дээр зочлох, завинаас загасчлах, далайн гахайг ойроос харах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд хөтөч танд санал болгох болно.
Сафари аялал 1 хүний 75 доллар
Та хувийн зардлаар 4 дугуйтай хөтлөгчтэй тээврийн хэрэгслээр элсэн цөлд аялаж, Бедуйнчуудын цөөнхийн амьдралтай танилцан, зочид буудлын буфет оройн зоог барих боломжтой.
Хургада хотын чөлөөт өдөр
Энэ өдрүүдэд бид улаан тэнгисийн эрэг дээрх чөлөөт өдрүүдийг амарч
өнгөрүүлнэ. Хургада бол Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40км
үргэлжилэх хот юм. Энэ хот нь усанд шумбах , сэлэхэд таатай байдлаараа
алдартай, бөгөөд олон тооны дэлгүүр болон цагийг зугаатай өнгөрөөх
газруудтай. Буудалдаа өглөө, өдөр, оройн хоолнууд бүгд буфетээр ба
нутгийн пиво, вино, ундаа болон хатуу ундаанууд бүгд төлбөргүй. Нэмэлт төлбөртэй үзвэр:
Далайд завиар аялах 1 хүний 75 доллар
Завиар
Улаан тэнгист хөвч, шумбах, сэлэх болон өнгө алагласан халуун орны
загаснуудыг цэнгэг далайд харах боломжтой. Хүн амьдардаггүй элсэн эрэг
дээр зочлох, завинаас загасчлах, далайн гахайг ойроос харах зэрэг олон
сонирхолтой хөтөлбөрүүд хөтөч танд санал болгох болно.
Сафари аялал 1 хүний 75 доллар
Та
хувийн зардлаар 4 дугуйтай хөтлөгчтэй тээврийн хэрэгслээр элсэн цөлд
аялаж, Бедуйнчуудын цөөнхийн амьдралтай танилцан, зочид буудлын буфет
оройн зоог барих боломжтой.
Хургада хотын чөлөөт өдөр
Энэ өдрүүдэд бид улаан тэнгисийн эрэг дээрх чөлөөт өдрүүдийг амарч
өнгөрүүлнэ. Хургада бол Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40км
үргэлжилэх хот юм. Энэ хот нь усанд шумбах , сэлэхэд таатай байдлаараа
алдартай, бөгөөд олон тооны дэлгүүр болон цагийг зугаатай өнгөрөөх
газруудтай. Буудалдаа өглөө, өдөр, оройн хоолнууд бүгд буфетээр ба
нутгийн пиво, вино, ундаа болон хатуу ундаанууд бүгд төлбөргүй. Нэмэлт төлбөртэй үзвэр:
Далайд завиар аялах 1 хүний 75 доллар
Завиар
Улаан тэнгист хөвч, шумбах, сэлэх болон өнгө алагласан халуун орны
загаснуудыг цэнгэг далайд харах боломжтой. Хүн амьдардаггүй элсэн эрэг
дээр зочлох, завинаас загасчлах, далайн гахайг ойроос харах зэрэг олон
сонирхолтой хөтөлбөрүүд хөтөч танд санал болгох болно.
Сафари аялал 1 хүний 75 доллар
Та
хувийн зардлаар 4 дугуйтай хөтлөгчтэй тээврийн хэрэгслээр элсэн цөлд
аялаж, Бедуйнчуудын цөөнхийн амьдралтай танилцан, зочид буудлын буфет
оройн зоог барих боломжтой.
Хургада - Истанбул
Энэ өдөр бид эрт буудлаа хүлээлгэж өгөн, Хургада нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. Өглөөний 05:05 цагт Туркийн агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгээр Хургада хотоос Истанбул руу нисэх бөгөөд Туркийн цагаар 09:05 цагт бууна. Тухайн өдөр чөлөөт өдөр бөгөөд бүтэн өдөр аялагчнар буудалдаа амарч болох бөгөөд буудлын хажууд байрлах том Galleria Shopping Mall шопинг хийх боломжтой. Хоол: Өглөө, өдөр
0 Истанбул - Улаанбаатар
Истанбулаас оройн 18:25 цагт Улаанбаатар хотын зүг хөөрнө. Чингис Хаан Олон Улсын онгоцны буудалд өглөөний 7:40 цагт газардана. Үүгээр манай энэ удаагийн Египет улсаар хийсэн аялал өндөрлөж байна. Манайхыг сонгон үйлчлүүлсэн танд аз жаргал хүсье.
- 2025
-
2026-02-17 - 2026-02-25Бэлэн байгаа
-
2026-01-15 - 2026-01-23Бэлэн байгаа
-
2026-01-05 - 2026-01-13Бэлэн байгаа
-
2026-01-03 - 2026-01-12Бэлэн байгаа
-
2026-01-01 - 2026-01-09Бэлэн байгаа
-
2025-12-30 - 2026-01-07Бэлэн байгаа
-
2025-12-27 - 2026-01-05Бэлэн байгаа