УЛААНБААТАР - ШАНХАЙ
Энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр 10:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос 13:00 цагт БНХАУ-ын SPRING AIR авиа компанийн онгоцоор Шанхай хот руу ниснэ. Хоол: Орой
Шанхай хотод 16:45 цагт газардаад оройн хоолоо идээд унаагаар зочид буудалдаа хүргүүлэн амарна.
ХАНЖОУ
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад унаагаар Ханжоу хотын зүг явна. Хятадын хамгийн алдартай Тэнгэрт Диваажин, Газарт Ханжоу гэж нэрээ дуудуулсан уул, ус, ургамал дэлхий бүрэн бүрдсэн гэгдэх Ханжоу хот явах замдаа Wuzhen Dongzha нэртэй усан дээрх тосгоныг үзэж сонирхоно. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдрийн хоолны дараа Ханжоу хотын баруун хэсэгт байрлах үзэмжит Баруун нуурт очиж завиар аялна. Энэ нуур нь Хятадын мөнгөн тэмдэгтэд зурагдсан алдартай нуур юм.
Оройн хоолны дараа The Romance of Song Dynasty нэртэй театрчилсан тоглолтыг үзэж сонирхоод зочид буудалдаа байрлан амарна.
ШАНХАЙ ХОТЫН АЯЛАЛ
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Southern Song Imperial street гэж нэрлэгдэх Ханжоу хотын алдартай гудмаар зугаална. Дараа нь Шанхай хот руу буцаж цааш аяллаа үргэлжлүүлнэ. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Шанхай хотын төв дэх 632м-ын өндөр, Хятадын хамгийн өндөр, дэлхийд 3т ордог өндөр барилга Shanghai Tower үзэж сонирхоно.
Мин улсын үед хувийн эдлэн цэцэрлэг байсан боловч одоо Хятадын 4А зэрэглэлтэй эртний сүм хэлбэртэй барилга, байгууламж, жижиг цөөрөм бүхий Yu yuan garden-тай танилцана.
Shanghai City god Temple нэртэй шилэн барилга бүхий Шанхай хотын төвд байрлах эртний Хятадын уран барилгыг төлөөлөх сүмийг үзнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын дундуур урсах Huanpu мөрнөөр завиар аялж шөнийн Шанхай хотын үзэмжийг тольдоно.
Орой нь зочид буудалдаа байрлан амарна.
ШАНХАЙ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уусны дараа аялалдаа гарна. Эхний очих газар нь Шанхай хотын жуулчдын хамгийн их очдог 1183 м-ын урт Wukang Road-ээр зугаална. Та энд 1900-д оны Шанхай хотын эртний барилгууд болон олон зуун жилийн настай модод бүхий гудамж, Хятадын алдартай хүмүүсийн урд амьдарч байсан байшингууд зэргийг үзэж сонирхохоос гадна жуулчдад зориулсан дэлгүүр, кофе шоп, амттай хоол бүхий ресторануудаар үйлчлүүлэх боломжтой. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Шанхай Аквариум-ыг үзэж сонирхоно.
Дараа нь алдарт Нанжин гудамжаар алхаж дэлхийн олон брэнд бүхий дэлгүүрүүдээр шоппинг хийнэ.
Оройн хоолны дараа Шанхай хотын хамгийн гоёмсог барилга байгууламж бүхий Хуан пу мөрний эрэг дээрх Shanghai Bund хэсгээр зугаална. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн амарна.
ШАНХАЙ - УЛААНБААТАР
Өглөө эрт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Шанхай хотын Пудун нисэх буудлаас 08:00 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч 12:00 цагт Чингис хаан нисэх буудалд газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. Хоол: Өглөөний цай боолтоор
- 2026
-
2026-03-20 - 2026-03-24Бэлэн байгаа
-
2026-03-13 - 2026-03-17Бэлэн байгаа
-
2026-03-06 - 2026-03-10Бэлэн байгаа