Дананг, Хонгконг шууд нислэгтэй аялал

Дананг, Хонгконг шууд нислэгтэй аялал

6 Шөнө / 7 Өдөр нь 4'990'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99909401

аяллын зөвлөхтэй холбогдоорой

Аяллын зардалд багтсан:

  • УБ – Дананг – Хонгконг – УБ ирж очих нислэгийн тийз

  • Дананг 4 шөнө 5* одтой

  • Хонгконгд 2 шөнө 3-4 одтой зочид буудал

  • Зочид буудлын 1 өрөөнд 2 том хүн орох

  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол, уух зүйлс

  • Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагч

  • Автобусны үйлчилгээ

  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

  • Вьетнамын визний хураамж 

Аяллын үнэ:    

  • 4,990,000 төгрөг /том хүн/

  • 690,000 төгрөг /хүүхэд 0-2 нас/

  • 3,690,000 төгрөг /хүүхэд 2-4 нас/

  • 3,990,000 төгрөг /хүүхэд 5-11 нас/


Товч хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Дананг
Өдөр 2
Дананг – Хой Ан хотын аялал
Өдөр 3
Дананг – 3D музей
Өдөр 4
Дананг – Ба На уул – Бурхны мутар
Өдөр 5
Дананг хот – Хонгконг
Өдөр 6
Хонгконг хот
Өдөр 7
Хонгконг – Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
Улаанбаатар – Дананг

Өглөө 9:30 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. “Изнес” авиа компаний тусгай нислэгийн онгоц 12:50 цагт хөөрч 5 цагийн дараа умард Вьетнамын Дананг хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 17:10 цагт газардаж хөтөч болон унаа угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Хөтөчийн хамт зочид буудлын ойр орчинтой танилцаж нислэгийн ядаргаагаа гаргана. Манай зочид буудал далайн эргээс 0,5 км хүрэхгүй зайд байрладаг. Оройн хоолоо зочид буудлын зоогийн газарт иднэ. 

Өдөр 2
Дананг – Хой Ан хотын аялал

Өглөөний цайгаа тухтай уусны дараа Vinwonders Park–ийн зүг явна. Энэ паркт ирээд гулгах, хөгжөөнт тоглоом, амьтад харж өөрийн хүссэнээр цагийг зугаатай өнгөрөөнө. 

  • River Safari  хэсэгт амьтны хүрээлэнг усан завин дээрээс суун үзэж зураг авхуулна,

  • Cinema хэсэг нь 100 гаруй сонирхолтой тоглоомоос гадна 3D, 5D кино үзэх боломжтой,

  • Water park хэсэг усан гулгуур болон олон төрлийн хөгжилтэй тоглоомнууд,

  • Adventure land хэсэгт галзуу хулгана болон бусад зүрх хөдөлгөсөн тоглоомнууд,

  • Island of Folk Culture Вьетнам Улсын үндэсний хэв маягийг харуулсан парк,

  • Harbour corner хэсэгт Хой Ан хотын хуучин хотын дүр төрхийг хадгалсан далайн эрэг.

Орой 17 цагт паркаас хөдөлж Хой Ан хотын зүг явж оройн хоол зоглоно. Дараа нь жуулчдын хамгийн их сонирхдог Дэнлүүт гудамжинд Вьетнам үндэсний хувцас өмсөж дурсгалын зураг татуулж зугаатай өнгөрөөнө. 21:00 цагт аяллын автобусандаа сууж зочид буудалдаа хүргүүлнэ. 

Өдөр 3
Дананг – 3D музей

Зочид буудалдаа өглөөний цайгаа тухтай уугаарай. Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэнд хөтөч, унаа үйлчлэхгүй. Та бүхэн өөрсдийн хүссэнээр худалдан авалт хйиж. 

Өөрсдийн сонирхолоор Да Нанг хотын аяллал авч болно. 

Нэмэлтээр Дананг хотын аялал нэг хүний 50$-60$ ам. долларын хооронд байна.

  • Да Нанг хотод далайн эрэг дээрх Эмэгтэй Будда-гийн гэдгээрээ алдартай хөшөөтэй (67 метр өндөр) танилцана. 

  • Азийн парк 

  • Да нанг хотод алдартай 3D музей үзэж сонирхоно. 

  • Музейд чөлөөтэй хөгжилтэй зурагнууд авна. 

Өдөр 4
Дананг – Ба На уул – Бурхны мутар

Өглөөний цайгаа уусны дараа Да Нанг хотоос холгүй орших Ба На уул дээрх байрлах Бурхны мутар дгэдгээр алдартай гүүрэн зам дээр очно. Дээш Cable car буюу дүүжин замаар өндөрт гарах юм. Энэхүү гүүрийг Golden bridge - Алтан гүүр гэж нэрлэдэг. 

Энэхүү цогцолборт:

  • Франц маягийн байшин барилга,

  • Олон төрлийн хүүхдийн тоглоом,

  • Сүм хийд,

  • Зэргээс бүрддэг.

Манай аяллын хөтөлбөрт өдрийн хоол нь буффет байх тул та бүхэн төрөл бүрийн хоолыг амтархан идэж тухтай амарна. 

Дараа нь Дананг хотод ирж алжаал тайлах газар халуун чулуун бариа 90 миниут хийлгүүлж ядаргаагаа тайлна.

Зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 5
Дананг хот – Хонгконг

Зочид буудалдаа өглөөний цайгаа тухтай уусны дараа Дананг хотын нисэх буудлаас Хонг Конг хот руу ниснэ. Дараа нь Хонгконгд зочид буудалдаа байрлаад чөлөөт цаг.

Өдөр 6
Хонгконг хот

Зочид буудалдаа өглөөний цайгаа тухтай уугаарай. Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэнд хөтөч, унаа үйлчлэхгүй. Та бүхэн өөрсдийн хүссэнээр худалдан авалт хийх, хүүхдүүдтэйгээ Диснеэйланд явах, Далайн аквариум үзэх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Эдгээр үзвэр үйлчилгээ нь аяллын зардалд багтаагүй. 

Өөрсдийн сонирхлоор Хонгконг хотоор зугаалаарай. 

Өдөр 7
Хонгконг – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонгконг хотын ОУ-ын нисэх онгоцны буудал руу онгоц нисэхээс 3 цагийн өмнө очиж бүртгэлээ хийлгэн УБ хотын зүг хөөрнө. Онгоц 13.25-т хөөрч орой 18.30 цагт Хөшигтийн хөндийн Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Үүгээр аялал өндөрлөнө.