Улаанбаатар – Дананг
Өглөө
9:30 цагт шинэ Чингис Хаан нисэх
онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. “Изнес” авиа компаний тусгай
нислэгийн онгоц 12:50 цагт хөөрч 5 цагийн дараа умард Вьетнамын Дананг хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 17:10 цагт
газардаж хөтөч болон унаа угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Хөтөчийн хамт
зочид буудлын ойр орчинтой танилцаж нислэгийн ядаргаагаа гаргана. Манай зочид
буудал далайн эргээс 0,5 км хүрэхгүй зайд байрладаг. Оройн хоолоо зочид буудлын
зоогийн газарт иднэ.
Дананг – Хой Ан хотын аялал
Өглөөний цайгаа тухтай уусны дараа Vinwonders
Park–ийн зүг явна. Энэ паркт ирээд гулгах,
хөгжөөнт тоглоом, амьтад харж өөрийн хүссэнээр цагийг зугаатай өнгөрөөнө. River Safari хэсэгт амьтны хүрээлэнг усан завин дээрээс суун үзэж зураг авхуулна, Cinema хэсэг нь 100 гаруй сонирхолтой тоглоомоос гадна 3D, 5D кино үзэх боломжтой, Water park хэсэг усан гулгуур болон олон төрлийн хөгжилтэй тоглоомнууд, Adventure land хэсэгт галзуу хулгана болон бусад зүрх хөдөлгөсөн тоглоомнууд, Island of Folk Culture Вьетнам Улсын үндэсний хэв маягийг харуулсан парк, Harbour corner хэсэгт Хой Ан хотын хуучин хотын дүр төрхийг хадгалсан далайн эрэг. Орой 17 цагт паркаас хөдөлж Хой Ан хотын зүг явж оройн хоол зоглоно. Дараа нь жуулчдын хамгийн их сонирхдог Дэнлүүт гудамжинд Вьетнам үндэсний хувцас өмсөж дурсгалын зураг татуулж зугаатай өнгөрөөнө. 21:00 цагт аяллын автобусандаа сууж зочид буудалдаа хүргүүлнэ.
Дананг – 3D музей
Зочид буудалдаа өглөөний цайгаа тухтай
уугаарай. Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэнд хөтөч, унаа үйлчлэхгүй. Та бүхэн
өөрсдийн хүссэнээр худалдан авалт хйиж. Өөрсдийн
сонирхолоор Дананг
хотын аяллал авч болно.
Нэмэлтээр Дананг
хотын аялал нэг хүний 50$-60$ ам. долларын хооронд байна. Да Нанг хотод далайн эрэг дээрх Эмэгтэй Буддагийн гэдгээрээ алдартай хөшөөтэй (67 метр өндөр) танилцана. Азийн парк Дананг хотод алдартай 3D музей үзэж сонирхоно. Музейд чөлөөтэй хөгжилтэй зурагнууд авна.
Дананг – Ба На уул – Бурхны мутар
Өглөөний цайгаа уусны дараа Дананг хотоос холгүй орших Ба На уул дээрх байрлах Бурхны мутар дгэдгээр алдартай гүүрэн зам дээр очно. Дээш Cable car буюу дүүжин замаар өндөрт гарах юм. Энэхүү гүүрийг Golden bridge – Алтан гүүр гэж нэрлэдэг. Энэхүү цогцолборт: Франц маягийн байшин барилга, Олон төрлийн хүүхдийн тоглоом, Сүм хийд, Зэргээс бүрддэг. Манай аяллын хөтөлбөрт өдрийн хоол нь буфет байх тул та бүхэн төрөл бүрийн хоолыг амтархан идэж тухтай амарна. Дараа нь Дананг хотод ирж алжаал тайлах газар халуун чулуун бариа 90 миниут хийлгүүлж ядаргаагаа тайлж болно /Тусдаа төлбөртэй $18/ Зочид
буудалдаа ирж амарна.
Дананг – Ханой
Өглөөний
цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Дананг
хотын нисэх онгоцны буудал руу онгоц нисэхээс 3 цагийн өмнө очиж бүртгэлээ
хийлгэнэ. Онгоц хөөрч Ханой хот руу ниснэ. Орон нутгийн цагаар ХХ:ХХ цагт
газардаж хөтөч болон унаа угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Хөтөчийн хамт
зочид буудлын ойр орчинтой танилцаж нислэгийн ядаргаагаа гаргана. Амралтын цаг.
Ханой
Өглөө
эрт өглөөний цайгаа ууна. Дараа нь Ха Лонг булангийн аялал хийнэ. Үүнд 7:45-с хөтөч, машинтайгаа буудлаас хөдөлж дэлхийн долоон гайхамшигийн нэг болсон үзэсгэлэнт Ха Лонг Буланд хүргэж өгнө. 12:00 с усан онгоцонд суун Халонг булангийн үзэсгэлэнт шүрэн арлын дундуур аялангаа шинэхэн далайн хоол зооглоно /аялал 4н цаг үргэлжилнэ/ орой Ханой дахь зочид буудалдаа ирж амарна.
Ханой
Энэ өдөр бол чөлөөт өдөр, зочид
буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй. Нэмэлтээр Ха Ной хотын аялал нэг хүний = $50 - $60 /өдөр, оройн хоолтой, нутгийн
хөтөчтэйг анхаарна уу/ Хөтөлбөрт: Хо Ши Мин бунхан (Ho Chi Minh Mausoleum), Ба Диний талбай, One pillar Pagoda зэрэг газраар аялаад. Вьетнамын хамгийн анхны их сургууль гэгддэг Утга зохиолын сүм Ло музей үзэж сонирхоно. Гэгээн Иосефын сүмд зочилоод усан дээрх хүүхэлдэйн жүжиг үзнэ.
Ханой – Дананг – Улаанбаатар
Өглөөний цайгаа зочид буудалдаа
уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Ханой хотын ОУ-ын нисэх онгоцны
буудал руу онгоц нисэхээс 3 цагийн өмнө очиж бүртгэлээ хийлгэнэ. Бид бүхэн Ханой-Дананг-УБ хотын зүг хөөрнө. Онгоц ...-т хөөрч орой ... цагт Хөшигийн хөндийн Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Үүгээр аялал өндөрлөнө.
- 2024
-
2023-06-23 - 2023-06-30Бэлэн байгаа