УЛААНБААТАР – ИСТАНБУЛ - КАЙР
09:05 цагт Улаанбаатар хотоос Истанбул Улаанбаатар хотоос өглөөний 9:10 цагаас Хөшигтийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудлаас Туркиш эйрлайн компаний агаарын хөлгөөр нисэн аялал эхэлнэ. Истанбул хотод орон нутгийн цагаар 14:00 цагт газардана, цааш бид Истанбул нисэх буудлаас XX:XX цагаас хөөрч Кайр хотод XX:XX цагт газардана. Хоол: Онгоцонд/Орой
Нутгийн хөтөч, жолооч нар тосон авч оройн хоол идээд зочид буудалдаа бүртгүүлэн аян замын алжаалаа тайлан амарна.
КАЙР ХОТЫН АЯЛАЛ - Пирамид - СФИНКС - ЕГИПЕТИЙН МУЗЕЙ
Энэ өдөр бид Кайр хотын музейгээр аяллаа эхлэх ба тэнд алдарт мумми болон үнэт олдворуудыг үзсэний дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гизагийн пирамидийг харангаа өдрийн хоол иднэ. Хоолны дараа бид Пирамид болон Спинксээр зочилж үзэх болно. Хоол: Өглөө/Өдөр/Орой
КАЙР - ХУРГАДА
Өглөөний цайны дараа бид Кайр хотын зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд аяллын дараагийн хэсэг болох Хургада хотруу орон нутгийн нислэгээр ниснэ. Египет улсын Хургада хотод байрлах 'all inclusive' буюу хоол болон уух юмс үнэгүй далайн эргийн ресортод байрлан аян замын алжаалаа тайлна. Хоол: Өглөө/----/Орой
ХУРГАДА ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Хургада бол Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40км үргэлжилэх хот юм. Энэ хот нь усанд шумбах, сэлэхэд таатай байдлаараа алдартай бөгөөд олон тооны дэлгүүр болон цагийг зугаатай өнгөрөөх газруудтай. Энэ өдөр та хүссэнээрээ үзэсгэлэнт хоттой танилцаж цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Хоол: Өглөө/Өдөр/Орой
ХУРГАДА ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдрүүдэд бид улаан тэнгисийн эрэг дээрх чөлөөт өдрүүдийг амарч өнгөрүүлнэ. Буудалдаа өглөө, өдөр, оройн хоолнууд бүгд буффетээр ба нутгийн пиво, вино, ундаа болон хатуу ундаанууд бүгд төлбөргүй. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Нэмэлт төлбөртэй үзвэр:
Далайд завиар аялах 1 хүний 75 доллар
Завиар Улаан тэнгист хөвч, шумбах, сэлэх болон өнгө алагласан халуун орны загаснуудыг цэнгэг далайд харах боломжтой. Хүн амьдардаггүй элсэн эрэг дээр зочлох, завинаас загасчлах, далайн гахайг ойроос харах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд хөтөч танд санал болгох болно.
Сафари аялал 1 хүний 75 доллар
Та хувийн зардлаар 4 дугуйтай хөтлөгчтэй тээврийн хэрэгслээр элсэн цөлд аялаж, Бедуйнчуудын цөөнхийн амьдралтай танилцан, зочид буудлын буфет оройн зоог барих боломжтой.
ХУРГАДА - ИСТАНБУЛ
Энэ өдөр бид эрт буудлаа хүлээлгэж өгөн, Хургада нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. Өглөөний 05:05 цагт Туркийн агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгээр Хургада хотоос Истанбул руу нисэх бөгөөд Туркийн цагаар 09:05 цагт бууна. Тухайн өдөр чөлөөт өдөр бөгөөд бүтэн өдөр аялагчнар буудалдаа амарч болох бөгөөд буудлын хажууд байрлах том Galleria Shopping Mall шопинг хийх боломжтой.
Хоол: Өглөө/Өдөр/Орой
ИСТАНБУЛ – ЧӨЛӨӨТ ӨДӨР
Истанбул хотод зочид буудалд буудаллан 1 өдрийг шоппинг хийнэ. Истанбулаас оройн 18:25 цагт Улаанбаатар хотын зүг хөөрнө. Хоол: Өглөө
УЛААНБААТАР
Чингис Хаан Олон Улсын онгоцны буудалд өглөөний 7:40 цагт газардана. Үүгээр манай энэ удаагийн Египет улсаар хийсэн аялал өндөрлөж байна. Манайхыг сонгон үйлчлүүлсэн танд аз жаргал хүсье.
- 2025
-
2025-12-30 - 2026-01-07Бэлэн байгаа
-
2025-12-27 - 2026-01-05Бэлэн байгаа