УБ-Стамбул-Анталья
Энэ өдөр Шинэ онгоцны буудал дээр өглөө үүрээр 00:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос өглөө 00:00 цагт ОМ-161 дугаартай МИАТ авиа компанийн онгоц ниснэ. Тухайн өдөр Турк улсын нийслэл Стамбул хотод өдрийн 00:00-д газардана. Бид бүхэн ачаа тээшээ авсаны дараа үргэлжлүүлэн Стамбулын онгоцны буудлын орой нислэгээр ТК-0000 онгоцоор 00:00-д нисээд аялал жуулчлалын бүс хот үзэсгэлэнт далайн эргийн Анталья хот руу ниснэ. Анталья-д 00:00 цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Хоол: Онгоцонд/Орой
Анталья хотын аялал
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ.Дараа нь Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно. Одрийн хоолны дараа Анталья хотын
төвд байрлах Дюден хүрхрээ орж үзнэ. Анталья хотод ирсэн жуулчдын
заавал ирж үздэг гайхамшигт газруудын нэг болох Дюден хүрхрээ нь баруун Азийн
Анатолия хойгийн өмнөд хэсэгт байрладаг голуудын нэг болох Дюден голоос
эхлэлтэй. Дюден хүрхрээг мөн Александрын их хүрхрээ гэдэг. Анталья хотоос 30км
зайтай өндөр уулсаас эх аван урсдаг Дюден гол , Газар дундын тэнгис рүү 40
метрийн өндрөөс цутгахдаа энэхүү хүрхрээг үүсгэдэг. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Анталья
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд
аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид
буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах
боломжтой. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан. Хоол: Өглөө/Өдөр/Орой Ø
Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтөчөөс нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой. (Завин аялал, Зип лайн, Apollon-ий сүм, Усан парк, Усан гахай болон акулны шоу гэх мэт)
Памукалле
Өглөөнинй цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялна (242 км). Замдаа