Банггок-Паттая аялал

Банггок-Паттая аялал

7 Шөнө / 8 Өдөр нь 4'990'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99909401

аяллын зөвлөхтэй холбогдоорой

  • УБ-Бангкок-УБ ирж очих нислэгийн тийз
  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
  • Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
  • Автобус, машины үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал


Товч хөтөлбөр

Өдөр 1
УБ-Бангкок
Өдөр 2
Бангкок
Өдөр 3
Усан парк
Өдөр 4
Паттая
Өдөр 5
Паттая
Өдөр 6
Паттая
Өдөр 7
Паттая
Өдөр 8
Бангкок-УБ
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
УБ-Бангкок

Энэ өдөр Чингис Хаан олон улсын онгоцны буудал дээр өглөө 00:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос 00:00 цагт …. дугаартай нислэгээр 00:00 - д Тайланд улсын нийслэл Бангкок хотод газардана.

Орон нутгийн хөтөч, унаа та бүхнийг тосож аваад зочид буудалд  хүргэж өгнө. Оройн хоолны дараа аялагч та бүхэн буудалдаа зочлон амрана.

Хоол: Орой

Өдөр 2
Бангкок

Өглөөний цайны дараа Алдарт хааны Ордон Grand Palace , Emerald Buddha үзэн сонирхож, үргэлжлүүлэн World gem буюу үнэт эдлэлийн дэлгүүр, Icon Siam Big mall-оор орж худалдан авалт хийнэ. Орой нь Chaopraya гол дээр усан онгоцон дээр оройн зоог барина. Зочид буудалдаа ирж амрах болно.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өдөр 3
Усан парк

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Сиам усан парк руу явна. Бангкок хотын хамгийн том усан парк болох энэхүү усан паркийг жилд 2 сая жуулчид зорин ирдэг байна . Усан парк дотроо тоглоогүй үедээ сүүдрэвчинд амарч, наранд биеэ шаран өдрийн хоолоо идэж өдрийг өнгөрүүлээд замдаа оройн хоолоо Baiyoke Sky цамхаг дээр идээд буудалдаа буун амарна.


Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өдөр 4
Паттая

Өглөөний цайны дараа буудлынхаа өрөөг хүлээлгэн өгч Паттая хотын аялалдаа гарна. Энэ өдөр та бүхэн Могойн хүрээлэнгээр аялаж,  Nongnooch цэцэрлэгт хүрээлэнд өдрийн хоол, дараа нь ногоон байгууламж болох Динозаврын хөндийгөөр аялан зургаа татуулж, уламжлалт Тайланд үндэсний дуу бүжиг болон Зааны шоу тоглолт үзэх болно. Өдрийн хоол - буфет хоол Nongnooch цэцэрлэгт хүрээлэнд. Оройн хоолоо Паттая хотын Park Tower-т зооглох болно.Орой буудалдаа буун амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өдөр 5
Паттая

Буудалдаа өглөөний цайгаа уугаад адал явдалт Арлын аяллаа эхлүүлнэ. Цэвэр тунгалаг далай болон наран шарлага, элсээрээ алдартай шүрэн арлаар зугаалж зургаа авхуулан өдрийг сонирхолтой өнгөрүүлнэ. Өдрийн хоолны дараа арлаас буцаж алжаалаа тайлах саун спа–д орно. Орой Паттая хотын алдартай Lady boy show үзэж цагийг зугаатай өнгөрөөх болно. Зочид буудалдаа ирж амрана.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

Өдөр 6
Паттая

Энэ өдөр чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад далайн эрэг дээр, мөн худалдан авалт хийн өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө

Өдөр 7
Паттая

Энэ өдөр чөлөөт өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад далайн эрэг дээр, мөн худалдан авалт хийн өдрийг та өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө

Өдөр 8
Бангкок-УБ

Өглөөний цайны дараа буудлынхаа өрөөг хүлээлгэн өгч онгоцны буудал руу хүргэлж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Хоол: Өглөө

*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд