Дубай, Абу Даби хотын аялал

Дубай, Абу Даби хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр нь 5'690'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99909401

аяллын зөвлөхтэй холбогдоорой

  • УБ-Бээжин-Дубай ирж очих нислэгийн тийз
  • Буудалд 1 өрөөнд 2 хүн орох
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ, хоол
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
  • Буудал: Новотел 4 одтой
  • Бээжинд 1 шөнө 4 одтой буудал


Товч хөтөлбөр

Өдөр 1
УБ-Дубай
Өдөр 2
Дубай
Өдөр 3
Дубай
Өдөр 4
Дубай
Өдөр 5
Дубай
Өдөр 6
Абу Даби
Өдөр 7
Дубай-Бээжин
Өдөр 8
Бээжин-УБ
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
УБ-Дубай

Чингис Хаан Олон улсын онгоцны буудалд 09:30 цагт цугларч Айр Чайна авиа компаний нислэгээр 11:50 цагт Улаанбаатараас нисээд 13:50 цагт Бээжин Капитал онгоцны буудал дээр газардана. Дамжин нислэг 17:30 цагт Бээжин хотоос нисээд 22:20 цагт Дубайд газардана. Хилээр нэвтэрч, ачаа тээшээ авсны дараа орон нутгийн хөтөч, унаа та бүхнийг тосож аван зочид буудалд хүргэж өгнө. Аялагч та бүхэн буудалдаа тухлан амраарай.


Хоол: Онгоцонд

Өдөр 2
Дубай

Өглөөний цайндаа ороод будалдаа тухлан амарч байгаад 13:30 цагт тухайн буусан буудалдаа буфет өдрийн хоолтой.

15:00 цагт  Цөлийн Сафари аялал байх болно.Элсэн цөл рүү жийп машинаар явна. 1 машинд 6 хүн сууж элсэн манхан дундуур чадварлаг жолоочийн  уран жолоодлогийг мэдрэн явах болно. Араб үндэсний цай, араб үндэсний хувцас өмсөн зургаа даруулах, хенна шивээс хийлгүүлэх, шиша, Belly dance, Tanura бүжиг, галын шоу зэрэг олон сонирхолтой зүйлс таныг угтах болно.


Хоол: Өглөө/Өдөр/Орой
           

Өдөр 3
Дубай

Аяллын 2 дахь өдрөө та бүхэн зочид буудалдаа өглөөний цай уусны дарааХотын аялал”-д ая тухтай  аяллын автобусыг хөлөглөн явах болно. Хотын хамгийн сонирхолтой  Бурж Калифагийн 124 давхарт гаран Дубай хотыг бүхэлд нь тал тал тийшээ харах болно. Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бурж Ал Араб гаднаас нь сонирхон мөн алдарт хиймэл арал Palm Jumeirah –д очин зургаа даруулна. Хуучин Дубай хотын хэсэгт очин Дубай хотын үнэт эдлэлийн дэлгүүр, амтлагчийн захаар аяллана.

Хуучин Дубай хотын хэсэгт очин Дубай хотын үнэт эдлэлийн дэлгүүр, амтлагчийн захаар аялна.
Үргэлжлүүлэн Бурж Халифа болон Дубай Молл-д очин усан үзүүлбэр мөн гэрлэн лазеран шоу үзэх болно. Дубай Моллыг сонирхон үзэх боломжтой. Урт аяллын дараа буудалдаа буцан ирж маргаашийн аялалдаа бэлдэн сайхан амраарай.

Хоол: Өглөө/Өдөр

Өдөр 4
Дубай

Өглөөний цайны дараа бид усан онгоцны аялалд гарна. Маринагийн орчин үеийн өндөр барилгатай дүүргээр усан онгоцоор аялна. Үргэлжлүүлэн далайн эрэг орон далайн усанд сэлэх боломжтой. Хөтөлбөр 15:00 цагт дуусах тул та энэ өдөр буудалдаа эрт очиж болно эсвэл чөлөөтэй явж болно.

Хоол: Өглөө/Өдөр

Өдөр 5
Дубай

Энэ өдөр чөлөөт өдөр ба та нэмэлт хөтөлбөр аван өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлээрэй.


Хоол: Өглөө

Өдөр 6
Абу Даби

Өглөөний цайны дараа буудалаа хүлээлгэн өгч бүтэн өдрийн Абу Даби хотын аялалд гарна. Дэлхийн хамгийн том шашны барилгуудын нэгд тооцогддог Шейх Зайед Гантиган сүмд зочилох болно. 

Ерөнхийлэгчийн ордон буюу Абу Даби хотын төвд орших Каср Аль-Ватан шейх ордонд зочилно. Төрийн уулзалтууд, ёслолын арга хэмжээнүүд болдог ордон, бусад үед нээлттэй хүмүүст үзүүлдэг. Абу Даби эртний суурьшлын ул мөртэй байшингууд үзээд Ferrari World Park, Луврын музей, Ихэр цамхагийн гаднаас та аяллын дурсамж болгох гайхалтай зургууд дарахдаа бэлдээрэй. Орой 21:00 цагт онгоцны буудал хүргүүлнэ.


Хоол: Өглөө/Өдөр/Орой


Өдөр 7
Дубай-Бээжин

Дубайгаас Бээжин руу онгоц 00:10 цагт ниснэ, нислэг 7 цаг 30 минут үргэлжлэн Бээжинд 11:40 цагт бууна. Бээжингийн нисэх онгоцны ойролцоо буудалд бууна. Та хүсвэл Бээжингийн төв хэсэг рүү явах боломжтой чөлөөт орой.

Өдөр 8
Бээжин-УБ

Бээжингээс 08:45 цагт нисээд 10:50 цагт Улаанбаатарт газардаж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

  • 2024
  • 2025-01-28 - 2025-02-04
    Бэлэн байгаа
  • 2025-01-17 - 2025-01-24
    Бэлэн байгаа
  • 2025-01-10 - 2025-01-17
    Бэлэн байгаа
  • 2025-01-03 - 2025-01-10
    Бэлэн байгаа
  • 2024-12-27 - 2025-01-03
    Бэлэн байгаа
  • 2024-12-20 - 2024-12-27
    Бэлэн байгаа
*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд