Улаанбаатар - Бали
Аяллын эхний өдөр өглөөний 6 цагт Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд
цугларна. 09:00 Чингис Хаан Олон Улсын
нисэх буудал дээр цуглан КЕ198 онгоцонд
бүртгэлдээ орох 12:25 Сөүл, Инчеон Олон Улсын
буудалд газардана, дамжин зааланд /Терминал 2/ КЕ629 17:40 Индонезийн Бали арал руу
ниснэ КЕ629 онгоцоор 23:55 Бали арлын нисэх
буудал дээр буугаад орон нутгийн хөтөч
тосон авч зочид буудал руу унаагаар хүргүүлэн буудлын өрөөгөө хүлээн авч амрах
болно. Хоол: Онгоцонд
Бали арал - Чөлөөт өдөр
Энэ өдөр ЧӨЛӨӨТ
ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өдрийг өнгөрүүлнэ. /хөтөч болон унаагаар үйлчлэхгүй болно/ Хоол: Өглөө
Бали арлын аялал
Өглөөний цайгаа уусны дараа энэ
өдрийн аяллаа эхлүүлэнэ. Буудлын үүдэнд
цуглаад ATV moto унах газар руу хөдлөнө. Аюулгүй байдлын
зааварчилгаатай танилцаж, бэхэлгээ, хамгаалалтаа заавал шалгахыг анхаарна уу. Адреналин ялгаруулсан ATV moto адал явдалт аяллаа
эхлүүлнэ. Бали аралд хамгийн урт үргэлжлэх АТВ зам байх бөгөөд Бали арлын
үзэсгэлэнт ширэнгэн ой, байгалийн өвөрмөц тогтоц бүхий цэцэрлэгт хүлээлэн
дундуур аялана. Дараагаар нь үдийн хоолоо зооглоно. Үдээс хойш Танах Лот сүмд
зочилж нар жаргахыг харах боломжтой. Энэхүү сүм нь 16 дугаар зууны үед
баригдсан бөгөөд Далайн бурхадад зориулсан Хиндү шашны сүм юм. Оройн хоолоо идээд, буудалдаа буцан ирж, амарна. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Бали арлын аялал
Буудалдаа өглөөний цайгаа ууж, дараагийн аяллаа эхлүүлнэ. Танжунг Беное далайн эрэгт очиж, өөрийн сонирхсон усан спортуудын үйлчилгээг авах боломжтой. Аяллын хөтөлбөрт Банана завь болон, Донут завь багтсан болно. Нэмэлтээр авах үйлчилгээний төлбөр аяллын үнэнд багтаагүй болохыг анхаарна уу. Өдрийн хоолны дараагаар Улувати сүмд зочилно. Энэхүү сүм нь 10 дугаар зуунд баригдсан Бали арлын хамгийн эртний сүм бөгөөд, Балинис Хиндү шашны тэргүүн бурханд зориулан байгуулагдсан юм. Дараагаар нь Меласти далайн эрэгт зочилж Кесак үндэсний галын бүжиг үзэж сонирхоно. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Бали арал - Чөлөөт өдөр
Энэ өдөр ЧӨЛӨӨТ
ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өдрийг өнгөрүүлнэ. /хөтөч болон унаагаар үйлчлэхгүй болно./ Хоол: Өглөө
Бали арлын аялал
Өглөөний цайны дараагаар буудалдаа чөлөөт цаг.
Өдрийн 12 цагаас буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ баглана. Дараагаар нь Waterbom усан паркад очно. Бүтэн өдрийг усан паркад зугаацан өнгөрүүлээрэй. Энэ өдөр өдрийн хоол
аяллын хөтөлбөрт ороогүй тул та бүхэн усанд паркад өөрсдийн хүслээр өдрийн
хоолоо зооглоорой. Орой 18 цагаас усан паркаас гарч, оройны хоолоо идээд, нисэх онгоцны
буудал хүргүүлнэ. Хоол: Өглөө/----/Орой
Бали - Улаанбаатар
Шөнийн 01:20 цагт Балигаас КЕ630 онгоцоор нисээд 09:20 цагт Инчёоны онгоцны буудал дээр буугаад дамжин нислэг MIAT5867 онгоцоор 13:20 цагт нисээд Улаанбаатарт 16:05 цагт бууж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно. Хоол: Өглөө
- 2025