УЛААНБААТАР – ЯНЬЯН
Аяллын эхний өдөр өглөөний 04:00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, 07:00 цагийн шууд нислэгээр БНСУ-ын Яньян хот руу ниснэ. Хил гаалиар нэвтэрсний дараа хөтөчтэй уулзаж аялал эхэлнэ. Өдрийн хоолоо орон нутгийн ресторанд зоогох бөгөөд Яньян хотын эртны түүхт Наксан Хийдэд зочилж, дараагаар нь Наксан далайн эрэгт очиж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолны өмнө Яньян хотын уламжлалт захаар зочилж, дараагаар нь зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.
Хоол: Өдөр/Орой
Зочид буудал: Sokcho the Class 300
ЯНЬЯН – СӨҮЛ ХОТ
Өглөөний цайны дараа Сорак уулын байглийн цогцолборт газарруу хөдлөнө. БНСУ-д байрлах олон үзэсгэлэнт уулсын нэг болох Сорак уул, түүний ойролцоох Гвонгимсүк хавцлаар кабль машинаар зугаалах, мөн Сынхвэнса хийдэд зочилно. Өдрийн хоолоо замдаа зооглоод Дэбхан боомтод байрлах гэрэлт цамхагийг үзэн дурсгалын зураг татуулна.
Сөүл хотод оройн хоолоо идээд, зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө, өдөр, орой
Зочид буудал: MD Hotel
СӨҮЛ ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Сөүл хотод Чөлөөт цаг байх тул тө өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө
СӨҮЛ ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Сөүл хотод Чөлөөт цаг байх тул тө өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө
СӨҮЛ ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Сөүл хотод Чөлөөт цаг байх тул тө өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Дараагаар нь Хотын аяллыы эхлүүлнэ. Алдарт Намсан цамхагруу гарч, хосуудын хайраа хадгалан үлдээдэг цоожнуудаас бүрдсэн хайрын ханыг үзэж, Сөүл хотыг тольдон харах боломжтой.
Өдрийн хоолоо зооглож, дараагаар нь Инсадонг хуучны гудамжаар зугаална. 600 гаруй жилийн турш нэг янзаараа байх энэхүү гудамж нь Солонгос улсын түүхийг өөртөө бүхэлд нь шингээн үлдсэн байдаг. Дараагаар нь Хондэ Пикассо гудамжаар зугаалж, худалдан авалт хийнэ.
Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө/Өдөр/Орой
СӨҮЛ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цай буудалдаа ууна. Дараагаар нь Солонгосын хааны ордонд зочилж, үндэсний хувцас Ханбуг өмсөн зугаалаарай (Ханбуг өмсөх нэмэлт төлбөр 15$).
Ерөнхийлөгчийн хөх ордонг гаднаас нь харна.
Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай Солонгос улсын хүн орхойдойн музейгээр зочилж, мөн гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүр, нэмэлт тэжээл гэх мэт зүйлсийг худалдан авах боломжтой.
Орой нь Мёндун гудамжаар зугаална. Мёндун гудамж нь олон төрлийн дэлгүүрүүд, хоолны газрууд гээд цагийг зугаатай өнгөрүүлэх бүхий л боломжоор дүүрэн газар билээ.
Хоол: Өглөө/Өдөр/Орой
СӨҮЛ – ЯНЬЯН
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн Everland Паркруу явна. Энэхүү усан паркад та хүссэнээрээ тоглон зугаацаарай. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Яньян хотод эргэн ирээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
ЯНЬЯН - УЛААНБААТАР
Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудалруу явна.
Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын онгоцны буудалд газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- 2025
-
2025-08-01 - 2025-08-09Бэлэн байгаа