Улаанбаатар – Нагояа
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Хүннү эйр компанийн онгоц 16:00 цагт Улаанбаатараас хөөрч Нагоя хотын Чүбү нисэх онгоцны буудал дээр 21:10 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчийн хамт нутгийн хөтөчтэй уулзан шатл автобусаар Нагояа нисэх буудлын зочид буудалд байрлан амарна. Хоол: Онгоцонд
Шизүока - Фүжи уул - Токио
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Шизүока мужийн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Үүний дараа Япон улсад томд ордог Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетэд 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалд байрлан амарна. Хоол: Өглөө/Өдөр
Токио хот
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотоор аялна. Аяллын эхэнд дэлхийн Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Дараа нь дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Токио хотын Шибүяа дүүрэгт очно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, Токио хотын соёл, нийгэмтэй танилцана. Мөн худалдан авалт хийх боломжтой олон дэлгүүр байдаг. Орой зочид буудалд байрлан амарна. Хоол: Өглөө/Өдөр
Токио хот
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Унаа үйлчлэхгүй боловч хөтөчтэй хамт нийтийн тээврээр өөрсдийн сонирхолоор нэг өдрийг өнгөрөөнө./ Хоол: Өглөө
Токио - Нийгата муж – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгнө. Түүний дараа Японы номхон далай үзээд Нийгата муж руу явна. 14:00 цагт Нийгата ОУНОБ руу ирнэ. Онгоц 16:30 цагт хөөрч, Улаанбаатарт 20:20 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөнө. Хоол: Өглөө/Өдөр
- 2025
-
2025-06-12 - 2025-06-16Бэлэн байгаа