Токио, Фүжи уул үзэх аялал

Токио, Фүжи уул үзэх аялал

4 Шөнө / 5 Өдөр нь 4'400'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Аяллын зардалд багтсан:

  • Японы 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 480,000 – 600,000 төгрөг төлнө/

  • Хөтөлбөрт орсон Япон хоол

  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

  • Жуулчны автобусны үйлчилгээ

  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

  • Визний хураамж

  • Монгол хэлтэй хөтөч


Товч хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Нарита – Токио
Өдөр 2
Токио хот
Өдөр 3
Токио хот – Яманаши
Өдөр 4
Фүжи уул – Нарита
Өдөр 5
Нарита – Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
Улаанбаатар – Нарита – Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын хөтөчтэй уулзан автобусаар 1 цаг орчим яваад эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Үүний дараа дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350метрийн өндөр дээрээс харна. Зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 2
Токио хот

Өглөөний цай зочид буудалдаа уугаад Токио хотын аялал хийнэ. Эхлээд очих газар бол Токио хотын галт тэрэгний буудал. Түүний дараа Гинза гэдэг нэртэй гудамж үзэх ба энд та худалдаа хийх боломжтой. Өдрийн хоолны дараа Шибүяа дүүрэгт очно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж 13 сая хүн амтай нийслэл Токио хотын соёл, нийгэмтэй танилцана. Орой зочид буудалдаа байрлан амарна.

Өдөр 3
Токио хот – Яманаши

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Иношима гэдэг Канагава мужийн Сагами буланд цутгадаг Катасэ голын аманд байрлах 4км орчим тойргийн жижиг далайн арал дээр очно. Энд Японы сүм хийд, агуутай танилцаад Японы 2 дахь том Камакурагын Будда хөшөө үзнэ. Өдрийн хоолны дараа Шизүока муж руу явах ба замдаа халуун рашаанд орно. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 4
Фүжи уул – Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. Мөн Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой зочид буудалдаа амарна.

Өдөр 5
Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт 18:50 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

  • 2025
  • 2023-04-21 - 2023-04-25
    Бэлэн байгаа
*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд

Турк улсын аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'490'000 ₮ Захиалах
Special

ХОНГ КОНГ АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр
4'990'000 ₮ Захиалах
Special

Израил улсын аялал

8 Шөнө / 9 Өдөр
15'000'000 ₮ Захиалах

Фукуок арлын шууд нислэгтэй аялал

8 Шөнө / 9 Өдөр
4'690'000 ₮ Захиалах
Special

Японы хаврын богино аялал

4 Шөнө / 5 Өдөр
4'900'000 ₮ Захиалах
Special

Дубай, Абу Даби хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'690'000 ₮ Захиалах
Special

Үзэсгэлэнт Бали арлын аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'990'000 ₮ Захиалах

Банггок-Паттая аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'990'000 ₮ Захиалах

Газрын Диваажин ХАЙНАН арлын САНЬЯА хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр
3'990'000 ₮ Захиалах
Special

Газрын Диваажин ХАЙНАН арлын САНЬЯА аялал (Чөлөөт)

7 Шөнө / 8 Өдөр
2'990'000 ₮ Захиалах
Special