УБ-Стамбул-Анталья
Энэ өдөр Шинэ онгоцны буудал дээр өглөө үүрээр 00:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос өглөө 00:00 цагт ОМ-161 дугаартай МИАТ авиа компанийн онгоц ниснэ. Тухайн өдөр Турк улсын нийслэл Стамбул хотод өдрийн 00:00-д газардана. Бид бүхэн ачаа тээшээ авсаны дараа үргэлжлүүлэн Стамбулын онгоцны буудлын орой нислэгээр ТК-0000 онгоцоор 00:00-д нисээд аялал жуулчлалын бүс хот үзэсгэлэнт далайн эргийн Анталья хот руу ниснэ. Анталья-д 00:00 цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Хоол: Онгоцонд/Орой
Анталья хотын аялал
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ.Дараа нь Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно. Одрийн хоолны дараа Анталья хотын
төвд байрлах Дюден хүрхрээ орж үзнэ. Анталья хотод ирсэн жуулчдын
заавал ирж үздэг гайхамшигт газруудын нэг болох Дюден хүрхрээ нь баруун Азийн
Анатолия хойгийн өмнөд хэсэгт байрладаг голуудын нэг болох Дюден голоос
эхлэлтэй. Дюден хүрхрээг мөн Александрын их хүрхрээ гэдэг. Анталья хотоос 30км
зайтай өндөр уулсаас эх аван урсдаг Дюден гол , Газар дундын тэнгис рүү 40
метрийн өндрөөс цутгахдаа энэхүү хүрхрээг үүсгэдэг. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Анталья
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд
аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид
буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах
боломжтой. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан. Хоол: Өглөө/Өдөр/Орой Ø
Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтөчөөс нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой. (Завин аялал, Зип лайн, Apollon-ий сүм, Усан парк, Усан гахай болон акулны шоу гэх мэт)
Памукалле
Өглөөнинй цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялна (242 км). Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хоолны дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарс болон виноны таницуулга болон дэлгүүртэй танилцана. Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж
авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.
Хоол: Өглөө/Өдөр/Орой
Дараа нь Памукаллед байрлах Колоссая буудалдаа ирж оройн хоолоо зооглоно. Бидний буух буудал нь Турк улсад “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин
ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус “Колоссая ” буудал нь таны
эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан байдаг ба тус газар
аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Памукалле аялал-Стамбул хот
Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Памуккале хотын үзэсгэлэнг бахдан агаарын бөмбөлгөөр хөөрөх /тусдаа төлбөртэй -
Агаарын бөмбөлөгийн үнэ - 180 ам.доллар /. Хөвөн цайзад цаг агаар нарлаг үед агаарын
бөмбөлгөөр хөөрч, амьдралдаа бас нэгэн шинэ адал явдал нэмээрэй. Үүний дараа тогтсон цагт цуглараад
Памуккале хотын аяллын эхний үзвэр Памуккале цасан цагаан хөвөн уулыг очиж
үзнэ. Дараа нь Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис, Памуккалег үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайз юм. МЭӨ 200 онд баригдсан Хиараполис хотын туурь ба эртний театр үзнэ. Кальциар баялаг байгалийн эрдэст устай бассейнд орж, эртний Грекийн
түүхийн музейг үзнэ. Хоол: Өглөө/Өдөр/Орой
Клеопатра
хатанд зориулж тусгайлан барьсан рашаантай усан санд нэмэлт төлбөртэйгөөр
үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Клеопатрагийн хатны халуун усан санд
орсноор 10 насаар залууждаг гэж ярьдаг. /Үйлчилгээний үнэ- 15$/
Памукалле-Стамбул хотын аялал
Энэ өдөр бид бүхэн өглөөний цайгаа
уугаад Пумукалле хотоос өглөө эрт Стамбул хот руу ниснэ. Энэ өдөр бид бүхэн Стамбул хотын аялал хийнэ. Өдрийн хоол өөрсдийн төлбөрөөр Street Food – хоолны гудамжнаас та бүхэн зооглоорой. Мөн Хар тэнгис болон Мармарын
тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. Хоол: Өглөө/---/Орой
Blue Mosque буюу Султан Ахмедийн сүм орно. Орой буудал хүрэлцэн ирээд өрөөгөө хүлээн аваад оройн хоолоо иднэ.
Стамбул
Өглөөний цайны дараа бид бүхэн
чөлөөт цагтай учир Стамбул хотоор
худалдан авалт хийж болно. Аялагчид Зочид
буудлаас 6.1 км яваад дэлхийн хамгийн эртний хамгийн том худалдааны төв болох
Grand bazaar захаар болон бусад бөөний төв дэлгүүрүүдээр орж худалдан авалт
хийж болно. Мөн ISTANBUL MALL хамгийн том худалдааны төв орж
болно. Хоол: Өглөө/Орой
Стамбул-УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Бид бүхэн харих бэлтгэлээ хийсний дараа тогтсон цагт цуглараад онгоцны буудал руу хүргүүлнэ. Онгоцны буудал дээр бид бүхэн 00:00 - цагт очсон байна. Стамбул хотоос 00:00 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 00 сарын 00 ны өглөө үүрээр 00:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
- 2024
-
2024-12-19 - 2024-12-26Бэлэн байгаа
-
2024-12-12 - 2024-12-19Бэлэн байгаа
-
2024-11-21 - 2024-11-28Бэлэн байгаа
-
2024-11-07 - 2024-10-14Бэлэн байгаа