УБ – САНЬЯА ХОТ
Энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр Мягмар гарагын шөнө 12:00
цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагын өглөө үүрээр 04:00 цагт HO-1528 дугаартай авиа компанийн онгоцоор
Хайнан руу ниснэ. Хайнан арлын Саньяа хотод өглөө 09:10 – д
газардана.
САНЬЯА ХОТЫН АЯЛАЛ
Ø Өглөөний цайгаа эртлэн уусны дараа аялалдаа гарна. Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дах удаагийн
тэмцээнийг зохион байгуулсан “Beauty Crown Culture Center”
ордны дэргэд дурсгалын зураг авхуулна. Дараа нь
тансаг зэрэглэлийн усан онгоцоор 3 цаг орчим аялна. Саньяа хотын хэд хэдэн далайн эрэг
болон усан боомтуудаар аялах бөгөөд, та Хайнаны үзэсгэлэнт далайд гайхалтай
зургаа татуулан дурсамж бүтээгээрэй. Танд
усан онгоцонд суухад 100 юань-ийн ваучер өгөх бөгөөд, та хоол болон далай дээрх хөтөлбөрт
хамрагдаж болно. Үүний дараагаар бид 4700 жилийн түүхт Хятад улсын
цайны соёлд суралцаж, Кунг Фу цайг
амталж үзэх болно.
Хоол: Өглөө, -----,
Орой
САНЬЯА ХОТЫН – YANODA ШИРЭНГЭН ОЙН ХҮРЭЭЛЭН
Энэ өдөр
өглөөний цайгаа уусны дараа Саньяа хотын аялалдаа гарна. Бид
Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой. Дараа нь
Саньяа хотын тосгоноор зочилж, та тосгоны уугуул
иргэдийн үндэсний бүжгийг үзэн
сонирхоорой. Yanoda халуун орны үзэсгэлэнт ширэнгэн
ойн хүрээлэн нь 2008 онд байгалийн үзэсгэлэнт тогтоц дээр тулгуурлан
байгуулагдсан. Тус хүрээлэнд бид халуун орны ширэнгэн ой,
гайхамшигт хавцлуудаас урсах рашаан, хүрхрээ, халуун орны төрөл бүрийн жимс,
уламжлалт анагаах ухаан, халуун рашаан зэрэг олон төрлийн зүйлсийг багтаасан
аялал жуулчлалын томоохон бүс юм. 2012 оноос эхлэн Хятад улсын 5А зэрэглэлийн
үзэсгэлэнт бүс болсон юм. Хоол: Өглөө, Өдөр, Орой
САНЬЯА ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр
чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Чөлөөт
өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар,
ресторанаар үйлчлүүлж амарч болно. Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон, үйлчилгээ захиалах боломжтой. Хоол: Өглөө---
САНЬЯА ХОТ – АТЛАНТИС ЦОГЦОЛБОР
Өглөөний цайгаа эртлэн уусны дараа аялалдаа гарна. Саньяа хотын алдартай сувдны
дэлгүүрээр зочилно. Атлантис цогцолбор: Саньяа хотын Хай Та эрэгт байрлах дэлхий дээр
хоёрхон байдаг 7 одтой тансаг амралтын
газар юм. Дэлхийд алдартай 80 гаруй архитектур, дизайнеруудын зохион бүтээсэн
Атлантис цогцолбор нь Хайнан нутгийн өвөрмөц соёлыг барууны өнгө төрхтөй хамт
хослуулсан тансаг зэрэглэлийн цогцолбор газар юм. Уг цогцолбор газар нь нийт
1314 өрөөтөй тансаг зэрэглэлийн таван зочид буудалтай бөгөөд далайн ёроолыг
харах боломжтой люкс өрөөнүүдтэй. Хамгийн том люкс (Imperial Suite) нь 1061 мкв
талбайтай. Атлантис
Усан парк: Та манайд ирсэнээр 8
давхар байшинтай тэнцэх өндөрөөс бараг эгц босоо усан гулгуураар чөлөөт
уналтаар унаж өндөр хурдны гайхамшигийг биер мэдэрэн, эцэст нь 72.7 км/ц-н
хурдтайгаар мушгирсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан
гарах болно. Атлантис нь дэлхийн олон олон жуулчдыг маш ихээр татдаг ба
тоглоомууд нь танд гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг өгөх болно. Орой нь зочид буудалдаа хүрэлцэн ирж, амарна.
Хоол: Өглөө, ---, Орой
САНЬЯА ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр
чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Чөлөөт
өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан бассейн, бар,
ресторанаар үйлчлүүлж амарч болно. Мөн та
бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр
бүтээлтэй өнгөрүүлж зөвлөгөө авч, мөн нэмэлт аялал болон экстрем аяллуудаас
сонгон, үйлчилгээ захиалах боломжтой.
Хоол: Өглөө---
САНЬЯА – УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын
өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа
гарна. Yalong Bay
халуун орны диваажингийн ойн цэцэрлэгт хүрээлэн: 1506 га бүхий талбайг хамардаг хоттой ойр байдаг энэхүү
цэцэрлэгт хүрээлэн нь байгалийн хамгийн том агаар цэвэршүүлэгчээрээ Дэлхийд
нэгдүгээрт ордог Цэцэрлэгт хүрээлэнгийн уулын орой дээрээс Өмнөд Хятадын
тэнгисийн ойр орчмын байгалийг үзэсгэлэнг бүхэлд нь харах боломжтой. Саньяа
хотын хамгийн өндөрлөг цэг болох Фэнхуанлин тэнгисийн байгалийн үзэсгэлэнт
газраар зочилж, дэлхийн хамгийн алдартай агаарын кабель машинаар зугаална. Энэ нь
Саньяагийн дөрвөн том булан (Саня булан, Да Сяо Дунхай, Юлин булан, Ялонг
булан) болон Санья хотыг бүхэлд харах боломжтой цорын ганц хамгийн тохиромжтой
байршил юм. Мөн дэлхийн хамгийн алдартай Rolls Royce кабелийн замыг
нэвтрүүлсэн, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн агаарын кабель зам билээ.
Кабелийн зам аажмаар дээшилж, Саньяа хот асар том зураг шиг нээгдэж, хотыг
бүхэлд нь панорамагаар харна. Энэ нь Ази тивийн анхны далайн үзэгдэх кабель зам
гэдгээрээ алдартай. Дараа нь жимсний дэлгүүр орно. Хоол:
Өглөө, ---, Орой
САНЬЯА – УБ
Саньяа хотоос HO–1527 дугаартай авиа компанийн онгоцоор 21:55 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын
нисэх онгоцны буудалд 2024 оны 12 сарын 00 ны Лхагва гарагын өглөө үүрээр 03:00 цагт бууснаар аялал өндөрлөнө.
- 2024
-
2025-01-22 - 2025-01-29Бэлэн байгаа
-
2025-01-15 - 2025-01-22Бэлэн байгаа
-
2025-01-08 - 2025-01-15Бэлэн байгаа
-
2025-01-01 - 2025-01-08Бэлэн байгаа
-
2024-12-25 - 2025-01-01Бэлэн байгаа
-
2024-12-18 - 2024-12-25Бэлэн байгаа
-
2024-12-11 - 2024-12-18Бэлэн байгаа