Чингис
Хаан Олон улсын онгоцны буудалд 09:30 цагт цугларч Айр Чайна авиа компаний
нислэгээр 11:50 цагт Улаанбаатараас нисээд 13:50 цагт Бээжин Капитал онгоцны
буудал дээр газардана. Дамжин нислэг 17:30
цагт Бээжин хотоос нисээд 22:20 цагт Дубайд газардана. Хилээр нэвтэрч, ачаа
тээшээ авсны дараа орон нутгийн хөтөч, унаа та бүхнийг тосож аван зочид
буудалд хүргэж өгнө. Аялагч та бүхэн
буудалдаа тухлан амраарай.
Өглөөний
цайндаа ороод будалдаа тухлан амарч байгаад 13:30 цагт тухайн буусан буудалдаа буфет өдрийн
хоолтой. 15:00 цагт Цөлийн Сафари аялал байх болно.Элсэн цөл рүү
жийп машинаар явна. 1 машинд 6 хүн сууж элсэн манхан дундуур чадварлаг
жолоочийн уран жолоодлогийг мэдрэн
явах болно. Араб үндэсний цай, араб үндэсний хувцас өмсөн зургаа даруулах,
хенна шивээс хийлгүүлэх, шиша, Belly dance, Tanura бүжиг, галын шоу зэрэг
олон сонирхолтой зүйлс таныг угтах болно.
Аяллын
2 дахь өдрөө та бүхэн зочид буудалдаа өглөөний цай уусны дараа “Хотын аялал”-д ая тухтай аяллын автобусыг хөлөглөн явах болно. Хотын
хамгийн сонирхолтой Бурж Калифагийн
124 давхарт гаран Дубай хотыг бүхэлд нь тал тал тийшээ харах болно. Мадинат
Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилж. Дэлхийн анхны
7 одтой буудал болох Бурж Ал Араб гаднаас нь сонирхон мөн алдарт хиймэл арал Palm Jumeirah –д очин зургаа
даруулна. Хуучин
Дубай хотын хэсэгт очин Дубай хотын үнэт эдлэлийн дэлгүүр, амтлагчийн захаар
аяллана. Үргэлжлүүлэн
Бурж Халифа болон Дубай Молл –д очин усан үзүүлбэр мөн гэрлэн лазеран шоу үзэх болно. Дубай Моллыг сонирхон үзэх
боломжтой. Урт аяллын дараа буудалдаа буцан ирж маргаашийн аялалдаа бэлдэн
сайхан амраарай.
Өглөөний цайны дараа бид Усан онгоцны аялалд
гарна. Марина-гийн орчин үеийн өндөр барилгатай дүүргээр усан онгоцоор аяллаж. Үргэлжлүүлэн далайн эрэг орон далайн усанд сэлэх боломжтой.
Хөтөлбөр 15:00 цагт дуусах тул та энэ
өдөр буудалдаа эрт очиж болно эсвэл чөлөөтэй явж болно. Хоол: Өглөө/Өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр ба та нэмэлт хөтөлбөр аван өөрийн хүслээр өдрийг өнгрүүлээрэй.
Өглөөний цайны дараа буудалаа хүлээлгэн өгч бүтэн өдрийн Абу Даби хотын аялалд гарна. Дэлхийн хамгийн том шашны барилгуудын нэгд
тооцогддог Шейх Зайед Гантиган сүмд зочилох болно. Ерөнхийлэгчийн
ордон буюуАбу Даби хотын төвд орших
Каср Аль-Ватан шейх ордонд зочилно. Төрийн уулзалтууд, ёслолын арга
хэмжээнүүд болдог ордон, бусад үед нээлттэй хүмүүст үзүүлдэг. Абу Даби эртний сууршлын ул мөртэй
байшингууд үзээд Ferrary World park, Луврын
музей, Ихэр цамхагийн гаднаас та аяллын дурсамж болгох гайхалтай зургууд
дарахдаа бэлдээрэй. Орой 21:00 цагт онгоцны буудал хүргүүлнэ.
Хоол: Өглөө, Өдөр ,Орой
12 сарын 26 Дубайгаас Бээжин руу онгоц 00:10 ниснэ, нислэг 7 цаг 30 минут үргэлжлэн
Бээжинд 11:40 цагт бууна, Бээжингийн нисэх онгоцны ойролцоо буудалд бууна. Та
хүсвэл Бээжингийн төв хэсэг руу явах боломжтой чөлөөт орой
12 сарын 27 –ны өглөө Бээжингээс 08:45 цагт нисээд 10:50 цагт Улаанбаатарт
газардаж бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.
- 2025
-
2025-01-17 - 2025-01-23Бэлэн байгаа
-
2025-01-10 - 2025-01-17Бэлэн байгаа
-
2025-01-03 - 2025-01-10Бэлэн байгаа
-
2024-12-27 - 2025-01-03Бэлэн байгаа
-
2024-12-20 - 2024-12-27Бэлэн байгаа