УБ-Хонг Конг
Өглөө 03:20 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. “Миат” авиа компанийн онгоц 06:20 цагт нисээд 4 цагийн дараа газардана. Хөтөч болон унаа угтан авч хотын аялал: Чинша соёлын ордон, Цагтай асар, Оддын гудамж, Үзэсгэлэн яармагийн төв, Алтан лянхуа талбай болон Викториа Оргил мөн Аяган Гоймонгийн музей зэрэг газруудыг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа усан онгоцоор зугаалж, шөнийн Хонг Конг хотын үзэмжийг сонирхоно. Дараа нь зочид буудалд хүргүүлнэ.
Хонг Конг-Далайн парк
Өглөөний
цайгаа буудалдаа уусны дараа Далайн парк руу хүргүүлнэ. Энд та кабель тэргээр паркийн үзэмжийг дээрээс нь бүхлээр харж
сонирхохоос гадна төрөл бүрийн усан тоглоом дээр
тоглон, далайн хав, дельфиний тоглолт үзэн өдрийг зугаатай өнгөрүүлэх болно. Орой тогтсон цагт цуглан буудалдаа хүргүүлэн амарна. Хоол: Өглөө
Хонг Конг-Диснейланд
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Диснейланд руу унаагаар хүргүүлнэ. Энд та өдрийн турш үлгэрийн орноор зугаалж,
хүссэн тоглоомоо тоглож наадан, өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Орой тогтсон цагт цуглан буудалдаа хүргүүлэн амарна. Хоол: Өглөө
Хонг Конг
Өглөөний
цайгаа буудалдаа уугаад энэ өдөр чөлөөт өдөр, та өдрийг өөрийн сонирхлоор өнгөрөөх болно.
Хоол: Өглөө
Хонг Конг-УБ
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу хүргүүлэн “Миат” авиа компанийн онгоцоор 12:55 цагт хөөрч 17:05 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Хоол: Өглөө
- 2024