ЧЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ

ЧЭЖҮ АРЛЫН АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр нь 3'990'000 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99909401

аяллын зөвлөхтэй холбогдоорой

Аяллын зардалд багтсан:

  • УБ – Чэжү – УБ ирж очих нислэгийн тийз

  • Чэжү арлын буудалд 5* одтой буудалд 4 шөнө

  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлана/

  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол, уух зүйлс

  • Монгол хэлтэй орчуулагч

  • Автобусны үйлчилгээ

  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

Аяллын үнэ:

  • 3,990,000 төгрөг /том хүн/

  • 650 000 төгрөг /0-2 настай хүүхэд/

  • 3,590,000 төгрөг /2-12 настай хүүхэд/


Товч хөтөлбөр

Өдөр 1
УБ – ЧЭЖҮ
Өдөр 2
Чэжү арлын аялал
Өдөр 3
Чэжү арлын аялал
Өдөр 4
Чэжү арал
Өдөр 5
Чэжү – УБ
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
УБ – ЧЭЖҮ

Улаанбаатар хотоос өглөө 11:10 цагт МИАТ авиа компанийн тусгай нислэгээр Солонгос улсын үзэсгэлэнт Чэжү арал руу ниснэ. Чэжү-д орон нутгийн цагаар 16:00 цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана.

Бидний эхний аялал Үзэсгэлэнт Далайн эргээр зугаалангаа  эхний үзвэр “Дүүжин гүүр”-ээр аялана.

Дараа нь “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Луун толгойт хавцал цохиог”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг.

Оройн хоол иднэ. /Солонгос үндэсний хоол/

Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.

Хоол: Онгоцонд хоолтой, Орой / Гахайн нурууны ястай шөл /

Өдөр 2
Чэжү арлын аялал

Өглөөний цайны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Чэжүгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг алдарт ЧОНЖИЁН ХҮРХРЭЭ-г үзнэ. Энэ хүрхрээг тэнгэр газрыг холбосон гүүр гэгддэг түүхтэй, үзэсгэлэнтэй газрын нэг юм.

“Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална.

Өдрийн хоол  / Буфет хоолтой /

Өдрийн хоолны дараа Шинхуа усан паркт хагас өдрийг өнгөрүүлнэ.

Оройн хоол Солонгос үндэсний хоол

Хоол: Өглөө, Өдөр, Орой                                     

Өдөр 3
Чэжү арлын аялал

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа бид бүхэн Солонгос гоо сайханы дэлгүүр орно.

Монголын авьяаслаг хүүхдүүдийн морин дээрх тоглолт үзнэ.

Өдрийн хоол /Солонгос үндэсний Буфет хоол/

Үргэлжлүүлэн “Чэжү арлын үзэсгэлэнт Далайн эрэг дээр түр саатаж та бүхэн дурсамж үлдээх зургаа авахуулаарай.

Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ.

Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно.

Оройн хоол бид бүхэн Шарсан махны Буфет зооглоно.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 4
Чэжү арал

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно.

Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр, оройн хоол ороогүй.

Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно.

Аялал тусдаа төлбөртэй. Бидний байрлах буудалд нь хотын төвд тул шоппинг хийх, Казино тоглох, гэх мэт зүйлс хийж цагыг зугаатай өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөөний цай буудалдаа

Өдөр 5
Чэжү – УБ

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд аялалдаа гарна. Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “Нар мандах оргил” /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын  хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно. Энэ оргилд гарсан хүн бүхэн ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг ёстой.

Үүний дараа бид бүхэн Усан онгоцонд сууж Чэжү-гийн Далайгаар аялна.

Дараа нь өдрийн хоолоо иднэ.

Өдрийн хоолны дараа Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана.  Энэ тосгон нь олон зуун жилийн өмнөх Чэжү арлын  нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм.

Өдрийн хоол иднэ.  / Үхрийн махтай дүфү-тэй шөл /

Чэжү арлаас 17:30 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд  20:30 цагт бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр

  • 2024
  • 2023-09-30 - 2023-10-04
    Бэлэн байгаа
*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд

Турк улсын аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'490'000 ₮ Захиалах
Special

ХОНГ КОНГ АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр
4'990'000 ₮ Захиалах
Special

Израил улсын аялал

8 Шөнө / 9 Өдөр
15'000'000 ₮ Захиалах

Фукуок арлын шууд нислэгтэй аялал

8 Шөнө / 9 Өдөр
4'690'000 ₮ Захиалах
Special

Японы хаврын богино аялал

4 Шөнө / 5 Өдөр
4'900'000 ₮ Захиалах
Special

Дубай, Абу Даби хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'690'000 ₮ Захиалах
Special

Үзэсгэлэнт Бали арлын аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'990'000 ₮ Захиалах

Банггок-Паттая аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'990'000 ₮ Захиалах

Газрын Диваажин ХАЙНАН арлын САНЬЯА хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр
3'990'000 ₮ Захиалах
Special

Газрын Диваажин ХАЙНАН арлын САНЬЯА аялал (Чөлөөт)

7 Шөнө / 8 Өдөр
2'990'000 ₮ Захиалах
Special