УБ – ЧЭЖҮ
Улаанбаатар хотоос өглөө 11:10 цагт МИАТ авиа компанийн тусгай нислэгээр Солонгос улсын үзэсгэлэнт Чэжү арал руу ниснэ. Чэжү-д орон нутгийн цагаар 16:00 цагт буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Бидний эхний аялал Үзэсгэлэнт Далайн эргээр зугаалангаа эхний үзвэр “Дүүжин гүүр”-ээр аялана. Дараа нь “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Луун толгойт хавцал
цохиог”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт
өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж
байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон
хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай
харагддаг. Оройн хоол иднэ. /Солонгос үндэсний хоол/ Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн
авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.
Хоол: Онгоцонд хоолтой, Орой / Гахайн нурууны ястай шөл /
Чэжү арлын аялал
Өглөөний цайны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Чэжүгийн байгалийн
үзэсгэлэнт газруудын нэг алдарт ЧОНЖИЁН ХҮРХРЭЭ-г үзнэ. Энэ хүрхрээг тэнгэр
газрыг холбосон гүүр гэгддэг түүхтэй, үзэсгэлэнтэй газрын нэг юм. “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална. Өдрийн хоол / Буфет
хоолтой / Өдрийн хоолны дараа Шинхуа усан паркт хагас өдрийг өнгөрүүлнэ. Оройн хоол Солонгос үндэсний хоол Хоол: Өглөө, Өдөр, Орой
Чэжү арлын аялал
Өглөөний цайгаа эртлэн уусны дараа бид
бүхэн Солонгос гоо сайханы дэлгүүр орно. Монголын авьяаслаг хүүхдүүдийн морин
дээрх тоглолт үзнэ. Өдрийн хоол /Солонгос үндэсний Буфет
хоол/ Үргэлжлүүлэн “Чэжү арлын үзэсгэлэнт
Далайн эрэг дээр түр саатаж та бүхэн дурсамж үлдээх зургаа авахуулаарай. Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж
зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын
дэлгүүр орно. Оройн хоол бид бүхэн Шарсан махны Буфет
зооглоно. Хоол: Өглөө, Өдөр, Орой
Чэжү арал
Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр,
оройн хоол ороогүй. Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй
зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно. Аялал тусдаа төлбөртэй. Бидний байрлах
буудалд нь хотын төвд тул шоппинг хийх, Казино тоглох, гэх мэт зүйлс хийж цагыг
зугаатай өнгөрүүлээрэй. Хоол: Өглөөний цай буудалдаа
Чэжү – УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд аялалдаа гарна. Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “Нар мандах оргил” /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын хамгийн
үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт
уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно. Энэ оргилд гарсан хүн бүхэн
ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг ёстой. Үүний дараа бид бүхэн Усан онгоцонд сууж Чэжү-гийн Далайгаар аялна. Дараа нь өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа Чэжүгийн зүүн
хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор
аялана. Энэ тосгон нь олон зуун жилийн
өмнөх Чэжү арлын нутгийн ард түмний
эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон
мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм. Өдрийн хоол иднэ. / Үхрийн махтай дүфү-тэй шөл / Чэжү арлаас 17:30 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 20:30 цагт бууснаар аялал өндөрлөнө. Хоол: Өглөө, Өдөр
- 2024
-
2023-09-30 - 2023-10-04Бэлэн байгаа