Японы өвлийн аялал

Японы өвлийн аялал

7 Шөнө / 8 Өдөр нь 0 ₮ ( Нэг хүний үнэ )


Найзтайгаа хуваалцах
Холбоо барих дугаар 99062826

аяллын зөвлөхтэй холбогдоорой

  • One-of-a-Kind Itinerary Designed for You
  • Hand-Selected Luxury Accommodations
  • Exclusive Insider-Access Opportunities and Inspiring Sightseeing
  • English-Speaking Local Guides
  • Airport Meet and Greet with Private Transfers
  • Full Breakfast Daily
  • Entrance Fees and Taxes
  • 24/7 On-Call Support


Товч хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Нарита – Токио
Өдөр 2
. Токио
Өдөр 3
. Токио
Өдөр 4
. Токио – Чиба хот /Диснейлэнд/
Өдөр 5
. Токио /Чөлөөт өдөр/
Өдөр 6
. Фүжи уул
Өдөр 7
. Шизүока муж - Нарита
Өдөр 8
. Нарита – Улаанбаатар
Итгэлтэйгээр захиал

Холбоостой танилцана уу Үйлчилгээний нөхцөл

Та холбоостой танилцана уу COVID 19 мэдээлэл

Өдөр 1
Улаанбаатар – Нарита – Токио

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт  нутгийн хөтөчтэй уулзан автобусаар зочид буудалдаа ирж байрлан амарна. 
-/-/-

Өдөр 2
. Токио

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотын аялал хийх ба  дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа  Буддын Сэнсожи сүм, Шинто шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Өдрийн хоолны дараа  Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Орой зочид буудалдаа байрлан амарна.
Өглөө/өдөр/-

Өдөр 3
. Токио

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Одайба арал руу явна.  Одайба арал нь Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал зугаалга, худалдааны газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг.  Өдрийн хоолны дараа  Токио хотын төв цэг Марүноүчигээр аялангаа Токиогийн галт тэрэгний буудал дээр зургаа даруулна. Дараа нь Гинза дүүрэг үзэн Юникло дэлгүүрт худалдаа хийнэ. Орой зочид буудал руугаа явна.  

Өглөө/өдөр/-

Өдөр 4
. Токио – Чиба хот /Диснейлэнд/

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Диснейси си-д /Диснейлэнд аль нэгийг сонгоно/  очиж нэг өдрийг өнгөрүүлнэ. /Зочид буудлаас хөтчийн хамт автобусаар шууд очно. Тасалбар багтсан, харин өдөр, оройн хоол ороогүй чөлөөтэй./ Орой нь тогтсон цагт цуглан буудал руугаа буцна.
Өглөө/-/-

Өдөр 5
. Токио /Чөлөөт өдөр/

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. /Хөтөч болон унааны үйлчилгээ байхгүй ч хөтөчтэй зөвлөлдөөд хөтөлбөрт ороогүй газруудаар аялаарай. 
- Team Lab art museum – Тийз эрт захиална 3800 иен
-  Ginza, Harajyuku district – Хөтөчтэйгээ явж болно
-  Shibuya Sky – Тийз эрт захиална. 2500 иен
- Shinagawa aquarium – 1350 иен
- Madame Tussauds – 2100 иен
Өглөө/-/-

Өдөр 6
. Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа  Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.
Өглөө/өдөр/-

Өдөр 7
. Шизүока муж - Нарита

Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Нарита хот руу буцна. Замдаа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой Наритагийн зочид буудалдаа амарна.
Өглөө/өдөр/-

Өдөр 8
. Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт  18:50 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.
Өглөө/-/-

*
*
*
*
*
*
*
Пасспорт болон визүүд

See passport requirements and A and K's recommendations for obtaining necessary visas.

PDF файл татах

Бусад аяллууд

Турк улсын аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'490'000 ₮ Захиалах
Special

ХОНГ КОНГ АЯЛАЛ

4 Шөнө / 5 Өдөр
4'990'000 ₮ Захиалах
Special

Израил улсын аялал

8 Шөнө / 9 Өдөр
15'000'000 ₮ Захиалах

Фукуок арлын шууд нислэгтэй аялал

8 Шөнө / 9 Өдөр
4'690'000 ₮ Захиалах
Special

Японы хаврын богино аялал

4 Шөнө / 5 Өдөр
4'900'000 ₮ Захиалах
Special

Дубай, Абу Даби хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'690'000 ₮ Захиалах
Special

Үзэсгэлэнт Бали арлын аялал

7 Шөнө / 8 Өдөр
5'990'000 ₮ Захиалах

Банггок-Паттая аялал

7 Шөнө / 8 Өдөр
4'990'000 ₮ Захиалах

Газрын Диваажин ХАЙНАН арлын САНЬЯА хотын аялал

7 Шөнө / 8 Өдөр
3'990'000 ₮ Захиалах
Special

Газрын Диваажин ХАЙНАН арлын САНЬЯА аялал (Чөлөөт)

7 Шөнө / 8 Өдөр
2'990'000 ₮ Захиалах
Special