Улаанбаатар – Нарита – Токио
Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:00 цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа аяллын ахлагчын хамт нутгийн хөтөчтэй уулзан автобусаар зочид буудалдаа ирж байрлан амарна.
-/-/-
. Токио
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Токио хотын аялал хийх ба дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна. Үүний дараа Буддын Сэнсожи сүм, Шинто шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана. Өдрийн хоолны дараа Токио хотын Шибүяа дүүрэгт очиж үзнэ. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж, нйислэл хотын соёл, нийгэмтэй танилцана. Орой зочид буудалдаа байрлан амарна.
Өглөө/өдөр/-
. Токио
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Одайба арал руу явна. Одайба арал нь Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал зугаалга, худалдааны газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг. Өдрийн хоолны дараа Токио хотын төв цэг Марүноүчигээр аялангаа Токиогийн галт тэрэгний буудал дээр зургаа даруулна. Дараа нь Гинза дүүрэг үзэн Юникло дэлгүүрт худалдаа хийнэ. Орой зочид буудал руугаа явна. Өглөө/өдөр/-
. Токио – Чиба хот /Диснейлэнд/
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Диснейси си-д /Диснейлэнд аль нэгийг сонгоно/ очиж нэг өдрийг өнгөрүүлнэ. /Зочид буудлаас хөтчийн хамт автобусаар шууд очно. Тасалбар багтсан, харин өдөр, оройн хоол ороогүй чөлөөтэй./ Орой нь тогтсон цагт цуглан буудал руугаа буцна.
Өглөө/-/-
. Токио /Чөлөөт өдөр/
Өглөө/-/-
. Фүжи уул
Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. Өдрийн хоолны дараа Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.Оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.
Өглөө/өдөр/-
. Шизүока муж - Нарита
Өглөөний цай зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Энэ өдөр Нарита хот руу буцна. Замдаа Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужд байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг. Орой Наритагийн зочид буудалдаа амарна.
Өглөө/өдөр/-
. Нарита – Улаанбаатар
Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 14:30 д хөөрч, Улаанбаатарт 18:50 т газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.
Өглөө/-/-